ЭЕШ-ийн талаар ташаа мэдээлсэн иргэдийг шалгуулна

8b4cb9fc891c3f8d4455fa211acbc0c0

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсан  хэмээн олон нийтэд ташаа мэдээлэл түгээсэн иргэдийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, хариуцлага тооцуулна гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдлээ.

ЭЕШ-ийн дараа төгсөгч, эцэг эхийн төлөөлөл болсон хэсэг иргэд шалгалтын хариу задарсан тухай олон нийтэд мэдээлж, улмаар олон нийтийн сүлжээнд ЭЕШ-ын хариуг худалдсан, мөнгөөр авсан бар кодтой цаасыг шалгалтад авч орсон тухай түгээсэн юм.

Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс цагдаагийн байгууллагатай хамтран шалгалт явуулж, “ЭЕШ-ын хариу задраагүй” гэх дүгнэлт гарсныг өнгөрөгч баасан гаригт албан ёсоор танилцуулаад байна.

Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Гантулга “Цаашид БҮТ-өөс шалгалтын явцад, хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй материал ашиглаж иргэдэд буруу ташаа мэдээллийг санаатай, санамсаргүй тараасан нөхдүүдийг зохих байгууллагад албан ёсны хүсэлт гаргана” гэлээ.

Ингэснээр иргэдийн дунд үүсээд байсан “ЭЕШ-ыг дахиж авна” гэх мэдээллийг холбогдох байгууллагууд няцааж, “ЭЕШ-ын засварын ажил хэвийн үргэлжилж байгаа” гэсэн албан ёсны мэдээлэл өгөөд байна. Шалгалтын хариу долдугаар сарын 1-нд гарна.

Эх сурвалж: Time.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …