Монголчууд ой тогтоолтоороо дэлхийд чансаагаараа 2, 3-т бичигдлээ

АНУ-ын Сан Диего хотод энэ сарын 24-26 хооронд гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй 75,000 ам.долларын шагналын сантай “EXTREME MEMORY TOURNAMENT-2016” ой тогтоолтын халз тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн 5 тамирчин оролцон боломжит гурван медалийн хоёрыг нь хүртсэн байна.  Азийн Мастер 16 настай З.Цэцэгзул маань энэ тэмцээний өнгөрсөн жилийн аварга, дэлхийн номер нэг тамирчин Johannes Mallow-ийг 4:1 буулган авч  гуравдугаар байрын эзэн болсон байна.

Монголчууд тэр дундаа өсвөрийн тамирчид маань гайхамшгийг бүтээлээ.
Аваргын төлөөх тэмцээнд Их Мастер Э.Пүрэвжав 2015 оны өсвөрийн Дэлхийн аварга, Дэлхийн чансааны номер 5 ОУ-ын Их Мастер Simon Reinhard-тай өрсөлдөн хоёрдугаарт эрэмблэгдлээ. Э.Пүрэвжавын хувьд Alex Mullen-ыг 4:3 харьцаатайгаар буулган авч шуугиан тарьсан ялалтыг хийгээд байсан бол Дэлхийн чансааны номер нэг, Дэлхийн аварга, Германы тамирчин Johannes Mallow-ыг 4:0 харьцаагаар илүүрхэж ялалт байгуулсан нь бүх тамирчид болон үзэгчид, дэмжигчдийг алмайруулсан юм.  Ялалт байгуулсны дараа бүх тамирчид болон ой тогтоолтын акулууд бүгд ирж өөрийн биеэр баяр хүргэж байсан нь бахдам сайхан байлаа.

Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …