ЭЕШ өгсөн сурагчид өнөөдрөөс батламжаа авна

1467429549577732ad7fdf7Энэ жил 37 мянга гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр нийт сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын оноог зарласан бөгөөд шалгуулагчид eec.mn сайтын шалгуулагчийн буланд бүртгэлийн дугаар нууц үгээ бүртгүүлэн нэвтэрч, өөрийн дүн оноогоо харах боломжтой болсон юм. Харин өнөөдрөөс элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн залууст батламжийг нь олгох ажил эхэлж байгаа аж.  п
Орон нутгийн дунд сургууль төгсөгчдийн хувьд аймгийн Боловсролын газраар дамжуулан батламжаа авах юм байна. Ингэснээр элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсанаасаа эхэлж сурагчид их дээд сургуульд элсэн хуваариа сонгох боломжтой болох юм.
Эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …