И-мэйл хаягийн дуулиантай холбоотойгоор Х.Клинтоноос тодруулга авчээ

14675941435779b59f7be58

 АНУ-н Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Хиллари Клинтоноос төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хувийн и-мэйл хаягаа яагаад ашиглаж байсныг нь Холбооны мөрдөн товчооны  /ХМТ/ мөрдөн шинжээчид асууж тодруулжээ.

Асууж тодруулах үйл ажиллагаа Вашингтон хот дахь ХМТ-ны төв байранд 3 цаг 30 минут үргэлжилсэн байна.

Барак Обамаг ерөнхийлөгчөөр ажилласан эхний 4 жилийн хугацаанд Х.Клинтон төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан ажилтай холбоотой баримт бичгүүд, тэдгээрийн дотор нууц мэдээллийг хувийн и-мэйл хаягаараа илгээж байсан гэж үзэж байгаа юм.

Асууж тодруулсны дараа Х.Клинтон Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд утсаар мэдэгдэхдээ “ХМТ-ны асуулт лавлагаанд “сайн дураараа” хариулт өгсөндөө сэтгэл хангалуун байна” гэжээ.

Тэрбээр хэлэхдээ “тухайн үед би нууцын зэрэглэлтэй мэдээлэл илгээж байгаагүй, мөн хүлээн авч байгаагүй, хууль бус зүйл хийгээгүй” хэмээн давтан мэдэгдсэн байна.

Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг эцэслэн сонгохоор энэ сарын сүүлчээр хуралдах гэж байгаа юм. Үүнээс өмнө Х.Клинтон албан ажлаа хийхдээ хувийн и-мэйл хаягаа ашигласан гэх асуудлын талаарх дүгнэлтийг ХМТ-ныхон гаргаж магадгүй юм.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …