АСЕМ-ын хүндэт зочдын айлчлал үргэлжилж байна

790e406341835bb3originalАСЕМ-ын бизнесийн уулзалт өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. Энэ уулзалт болон маргааш эхлэх АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад оролцох өндөр хэмжээний зочдын түрүүч манай улсад ирээд байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад дөрвөн улсын Ерөнхий сайд ирж, айлчлалаа үргэлжлүүлж байна. Мөн өнөөдөр  Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хүрэлцэн ирнэ.

Сингапурын Ерөнхий сайдыг албан ёсоор угтлаа

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чингисийн талбайд албан ёсоор угтан авлаа. Ерөнхий сайд нар Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, ноён Ли Хсиен Лүүн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Үргэлжлүүлэн хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнийг дагалдан бизнесийн салбарын цөөнгүй хүмүүс иржээ. Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний манай улсад хийх энэхүү айлчлал нь Сингапур Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал юм. Монгол-Сингапур улс 1970 онд дипломат харилцаа тогтоожээ. Сингапур Улсын Ерөнхий сайд АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

“Чойжин ламын сүм”-ийг засварлахад тусална

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук Монгол Улсад айлчилж байна. Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийхэд Нгуен Суан Фук боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эдийн засгийн салбарт түлхүү хамтрарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Хоёр орны хувьд хамтарч ажиллаж байсан туршлагаа улам бэхжүүлж, өргөжүүлэх хүсэлтэй байна гэдгээ тодотгов.

Мөн Ж.Эрдэнэбат, Нгуен Суан Фук нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд болсон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Энэ үеэр Монголын ажил олгогч эздийн холбоо, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааны гэрээнд Монголын ажил олгогч эздийн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ву Тиен Лок нар гарын үсэг зурлаа.

Харин албан ёсны хэлэлцээний үеэр Нгуен Суан Фук  Монголоос Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийлж, “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.

Ерөнхий сайд Нгуен Суан Фук-г дагалдан тус улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Аж үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Гадаад хэргийн дэд сайд, Нийгмийг аюулаас хамгаалахын дэд сайд, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч болон 50 бизнес төлөөлөгч ирсэн байна.

 Монголд анх удаа ирж буй Ерөнхий сайд

Ерөнхий сайдын түвшинд айлчлал хийж буй өөр нэг зочин нь Эстони Улсын Ерөнхий сайд Таави РойвасТүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзав. Ерөнхий сайд нар хоёр орны  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Энэ үеэр уул уурхайн боловсруулах үйлдвэрлэл, цахим засаглал, боловсрол, соёл, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах боломжтойг онцолж байлаа.

Мөн Эстони Улсын Ерөнхий сайд Ерөнхийлөгчид бараалхлаа. Энэ үеэр Эстонийн Ерөнхий сайд Тави Рүйвас 3 сая хүн амтай, уудам нутаг дэвсгэр, олон арван сая толгой малтай орныг өндөр технологитой, ардчилсан орон болгон хөгжүүлж байгааг өндрөөр үнэлэв.

Эстони Улсын Ерөнхий сайд Таави Ройвас нь Монгол Улсад анх удаа зочилж буй аж. Тэрбээр АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хоёр дахь удаагаа оролцох гэж буй юм байна.

 Хятадын Ерөнхий сайд айлчилж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян энэ  сарын 13-14-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлал хоёр орны Иж стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийлээ.Монгол Улсын Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ли Көцян бараалхана.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Гадаад хэргийн сайд, Хөдөө, аж ахуйн сайд, Худалдааны сайд, Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн нэгдүгээр орлогч дарга, Төрийн Зөвлөлийн судалгааны хүрээлэнгийн дарга, Гадаад хэргийн дэд сайд, Ерөнхий сайдын Тамгын газрын дарга зэрэг албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй Монгол Улсад айлчилж байна.
Тэрбээр энэ сарын 15-16-ны өдрүүдэд Ерөнхий сайд Ли Көцян албан ёсны айлчлалын дараа АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Ш.Абэ Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилна  
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцоно.

Энэ удаагийн айлчлал Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн Монгол Улсад хийх гурав дахь удаагийн айлчлал болох бөгөөд 1990 оноос хойшхи Японы Ерөнхий сайдын 6 дахь удаагийн айлчлал болж байгаа юм. Дашрамд тэмдэглэхэд өмнө нь Ерөнхий сайд Т.Кайфү 1990 онд, К.Обүчи 1999 онд, Ж.Коизүми 2006 онд, Ш.Абэ 2013, 2015 онд тус тус Монголд айлчилж байжээ.

  Пак Гын Хэ өргөн бүрэлдэхүүнтэй айлчилна 
Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцохоор БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ долоодугаар сарын 14-18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Тэрээр БНСУ-ын Худалдаа, Аж үйлдвэр, Эрчим хүчний салбарын 109 компанийн төлөөллийн хамт Монголд айлчлах юм байна. Тэдний дунд Өмнөд Солонгосын хамгийн том 11 компанийн төлөөлөл багтах ба тэдний дотор Самсунг Электроникс, Хьюндэй Моторз, LG Electronics, Hanwha зэрэг группүүд багтжээ.
Мөн Өмнөд Солонгосын тэргүүлэх вэб портал компани Naver-ийн төлөөллүүд ч ирэх аж. Үүнээс гадна 62 жижиг, дунд компани, төрийн өмчийн 36 компанийн төлөөлөл багтаж байгаа юм байна.  Айлчлалын үеэр Солонгосын Худалдаа, Аж үйлдвэрийн Тэнхим айлчлалын үеэр бизнес форум зохион байгуулахаар болжээ.
Ugluu-logo202

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …