Ховдын ИТХ-аас Д.Галсандондогийг аймгийн Засаг даргад дэвшүүлэв

1469498444_galsan

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан болж Дамдин овогтой Галсандондогийг аймгийн Засаг даргаар томилохыг олонхийн саналаар дэмжсэн байна. Улмаар ИТХ-аас гарсан шийдвэрийг батламжлуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ.

Өнгөрсөн сонгуулиар Ховд аймгийн МАН 41-ээс 24 суудал авч ялалт байгуулсан юм. Тэгвэл энэхүү ялалтад намын дарга Д.Галсандондогийн хувь нэмэр их хэмээн үзэн аймгийн ИТХ-аас дээрх шийдвэрийг гаргасан байна. Д.Галсандондог нь Зам тээврийн яаманд газрын дарга, МОНЦАМЭ агентлагийн дэд захирал, Ховд аймгийн Засаг дарга /2000-2004/-аар ажиллаж байсан улс төрийн болоод удирдлагын арвин туршлагатай нэгэн юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИТХ-аас гарсан шийдвэрийг батламжилснаар хөгжлийн шинэ гарц нээгдэнэ гэж Ховд аймгийн иргэд үзэж байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …