“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг эрэн сурвалжилж эхэлжээ

buyndorjooo  “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг Нийслэлийн прокурорын газраас эрэн сурвалжилж эхэлсэн байна. Учир нь түүнийг  Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх мэдээлэл байгаа юм.

Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт сэжигтнээр татсан ба хэргийг УМБГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байжээ. Ийнхүү тэрээр яллагдагчаар татагдаж, хэрэг нь хянагдах явцад оргон зайлжээ. Г.Буяндорж нь “Ноёд” группийн санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаад байна.

Тэрээр хамгийн сүүлийн мэдээллээр Сэлэнгэ аймгийн мандал сумын харьяат Улсын аварга Г.Эрхэмбаярт үзүүлэх наадамд очиж нутгийн бөхдөө баяр хүргэсэн мэдээлэл байгаа аж. Түүнээс хойш сураггүй болсон гэж хуулийнхан үзэж буй ажээ. Г.Буяндорж нь МУГЖ, дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр нь олон нийт сайн таних билээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …