М.Энхсайхан: Стэндбай хэмээх нэг сумаар 2 туулай буудах бололцоо бий

Хямралтай нүүр тулж буй бүхий л орнууд баян ядуу гэлтгүй Стэндбай хөтөлбөрт хамрагдах гэж ОУВС дээр дугаарлаж буй. Монгол очерт орж зогсох эсэхээ шийдэж ядан байна. Уул нь жилийн өмнө орсон бол 100 сая доллар хэмнэх байлаа. Өндөр хүүтэй зээл авч өрөө зузаатгасны өртөг жил бүр 100 сая доллар болж байна. Стэндбай хөтөлбөрт хамрагдахаар өөрийн толгойгүй болчих гээд байгаа юм шиг бодол нь гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих гээд байгаатай агаар нэгэн төөрөгдөл юм.
Стэндбай хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 2 жил цөөн тохиолдолд 3 жил байдаг. ОУВС-аас хямд зээл авснаар төлбөрийн тэнцлийн хямралаа түр хугацаанд зохицуулах бололцоо бүрддэг. Хамгийн гол нь ОУВС-тай хамтарч эдийн засгийн бодлогын хүрээгээ тогтоож, санхүүг сахилгажуулснаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах бололцоо бүрддэг. Стэндбай хэмээх нэг сумаар 2 туулай (Өр төлөх, ГХО татах) буудах бололцоо бий.
 
/Ногоон өнгөөр “Stand -by” хөтөлбөрт хамрагдсан орнуудыг харуулж байна/
М.Энхсайхан

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …