Япон Улс манайхаас нүүрс худалдан авах санал тавив

17

Япон Улсын Төвийн бүсийн Цахилгаан компани Монгол Улсаас нүүрс худалдан авах санал тавьсан талаар Эрчим хүчний яамнаас мэдээлэв.

Өчигдөр буюу энэ сарын 08-нд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга”Саяхан болсон УИХ-ын сонгуулиар МАН олонхийн суудал авч, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн. Шинэ Засгийн газар ирэх 4 жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой учраас та бидний хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Шизуоки мужийн Засаг дарга хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарын боловсон хүчинг сургах ажил амжилттай хэрэгжсэнийг онцлоод “Бид монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах санал тавьж байна. Шарын гол, Алагтолгой, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд хийсэн туршилт шинжилгээний дүн манай цахилгаан станцын хэрэглээнд тохирно гэсэн дүн гарсан. Иймд Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан компаниас ЭХЯ-тай хамтран ажиллах санал тавьж байна” гэсэн юм.

Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга саналыг хүлээн авч, нарийвчлан судлахаа илэрхийлсэн юм.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …