Олон улсын жүдо бөхийн холбооноос Монголчуудад сануулга өглөө

13925314_655397257943238_341165120878170809_n(3)

Рио-2016 олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Бразил Улсын тамирчин Д.Сильва түрүүлж, Монгол Улсын тамирчин Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл  энэ барилдаан нэлээн маргаан дагуулаад байгаа юм. Учир нь Монголчуудын ихэнх нь Сильва манай бөхөд хориотой мэх хийн, тохойгоороо тахимдсан хэмээн үзэж, нийгмийн сүлжээнд дургүйцлээ илэрхийлээд буй.

Энэ нь Олон улсын жүдо бөхийн холбооныхны анхаарлыг татжээ. Ялангуяа Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны фэйсбүүк хуудсанд Монголчууд үй олноороо сэтгэгдэл бичиж, санал бодлоо илэрхийлжээ. Гэхдээ тэдгээрийн ихэнх нь Бразилын бөхийг хэт шүүмжилсэн, хэрээс хэтэрсэн, зүй бусаар доромжилсон утгатай байгаа аж.

Мөн зөвхөн Монголчууд төдийгүй бусад орныхон ч бас энэ талаар санаа бодлоо илэрхийлж байгаа аж. 

Тиймээс Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос дахин мэдэгдэл гаргаж, монголчууд төдийгүй бусад орныхонд хандаж анхааруулга өглөө.

Тэд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулж “57 кг-ын барилдаан дүрмийн дагуу болсон. Ханцуй атгасан үед гараар хөлд хүрч болно. Энэ дүрэм 2014 оны нэгдүгээр сараас хойш мөрдөгдөж байгаа. Тиймээс ямар нэгэн будлиан гараагүй. Гэтэл Монголчууд төдийгүй зарим орныхон Бразилын бөхийг хэт гүтгэж доромжилсон утга бүхий сэтгэгдэл их бичиж байна. Тиймээс ийм утга бүхий сэтгэгдлүүдийг устгаж, холбогдох газарт нь хүргэх болно. Жүдо бөхийн спорт болон тамирчдаа хүндлэхийг жүдо бөх сонирхогчиддоо уриалъя” гэсэн байна.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …