Эдийн засгийг сүйрүүлж хаяснаа АН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрсөнгүй

1444880835561f21c3571c8

2012 онд 17.3 хувийн өсөлттэй эдийн засагтай улс хүлээж авсан Ардчилсан намынхан 1.3 хувийн өсөлттэй эдийн засагтай улс хүлээлгэж өгсөн билээ. Уул уурхай уналтад орж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, 1200-тай байсан ам.долларын ханш 2100 төгрөгт хүрч, ихээхэн хэмжээний өр зээлтэй үлдээсэн Ардчилсан намынхан сонгуулийн өмнөхөн санал худалдан авах зорилгоор “сайн хашаа”, “сайн оюутан”, “сайн малчин”, “сайн хувьцаа” зэрэг хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчин өнгөрөгч дөрөвдүгээр сараас хэрэгжүүлэн 596 тэрбум төгрөг зарцуулсан “сайн” нэртэй эдгээр хөтөлбөрүүдийг МАН-ын зүгээс албан ёсоор зогсоож буйгаа өчигдөр мэдэгдсэн.

Харин Ардчилсан намын удирдлагууд үүнийг эсэргүүцэж, МАН манай намыг харлуулах, өс хонзон авах зорилгоор асуудалд хандаж, хөтөлбөрүүдийг зогсоолоо гэж өнөөдөр мэдэгдэв. Ардчилсан намаас УИХ-ын дарга асан З.Энхболд болон Хотын дарга асан Э.Бат-Үүл нар өнөөдөр мэдээлэл хийж, “сайн” хөтөлбөрүүд Монгол Улсад хүндрэл учруулахгүй, Монгол Улсын эдийн засаг муудаагүй, Ардын намынхан улстөржүүлж байна гэх мэдэгдлийг хийсэн юм. Түүнчлэн сонгогчдын саналыг худалдан авах зорилготой байсан эдгээр хөтөлбөрүүдээ зөв байсан хэмээв. Ямартай ч, эдийн засаг хүндэрч, төсвийн алдагдал нэг их наяд гаруй төгрөгөөр хэмжигдэж, гаднын хөрөнгө оруулалтаар хөл дээрээ зогсохоос өөр аргагүй болсон нь үнэн. Энэ нь ард түмний амьдрал дээр бодитоор мэдрэгдэж байгаа нь ч үнэн. Харин Ардчилсан намаас Ардын нам эдийн засаг хүндэрсэн гэх мэдээллийг нийгмийн сэтгэл зүйд зориуд тарааж байна хэмээн мэдэгдэж байгаа юм.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …