Д.Отгондалайг 30 сая төгрөг болон сар бүр 2 сая төгрөгөөр урамшуулна

07fee1b1801d1d5fdbc02ca47e24eefa_x3

Риогийн олимпийн наадмаас Эрэгтэйчүүдийн боксын 60 кг-ийн жинд хүрэл медалийн болзол хангаад буй Монгол Улсын тамирчин, ОУХМ Д.Отгондалайг Засгийн газраас дараахь байдлаар шагнаж урамшуулна. Засгийн газар олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчинг доорх журмын дагуу шагнаж урамшуулж байхаар тогтсон бөгөөд үүнд:

  • Алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг
  • Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг
  • Хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөг олгох юм.

Өөрөөр хэлбэл, Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайг нэг удаа 30 сая төгрөг болон насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгөөр урамшуулах юм. Сонирхуулахад, Риогийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяад нэг удаа 60 сая төгрөг болон насан туршид нь сар бүр гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …