Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо нээгдлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Өвөр Монгол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2016” 8-р сарын 12-ны өдөр МУ-ын нийслэл Улаанбаатар хотын “Мишээл экспо төв”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн худалдааг БНХАУ-ын Олон Улсын Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газар, МҮХАҮТ зэрэг байгууллагууд дэмжиж, ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих холбоо, Бугат, Хөх-хот болон Хянган, Шилийн гол аймаг, МУ-ын “Мишээл” групп хамтран зохион байгуулж, хөдөө аж ахуйн болон хөнгөн нэхмэл, барилгын материал зэрэг бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх юм.

БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО дахь салбар хорооны дарга Лю Тиншань, МУ-ын УИХ-ын гишүүн Н. Цэрэнбат, МУ-ын ХХАХҮЯ-ны дэд сайд Ж. Сауле, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн, ӨМӨЗО-ны Хянган аймгийн Намын хорооны дарга Жан Эньхүи, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн дэд дарга Өлзий нар нээлтийн арга хэмжээнд оролцож баяр хүргэн үг хэлж, ёслолын тууз хайчиллаа.

Эх сурвалж: Хятадын олон улсын радио

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …