Олборлолт хайгуул хоёроо андуурч, туйлшрахаа зогсооё

12Өмнөговь аймгийн Гурван тэс сумын хоёр иргэн, нэг малчин өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тодруулбал, С.Мөнхтуяа Гурван тэс сумын малчин, О.Мөнхзаяа, Б.Болдмаа нар нь тус сумын иргэд юм.

Тэд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани хайгуул хийснээс болоод ундны усгүй болж, байгаль орчин сүйдэж, хүн мал хэцүүхэн амьдарч байгаа тухай ярьлаа. Энэ үеэр хайгуулын зорилгоор өрөм тавьснаас болоод яг ямар хохирол учраад буй талаар сэтгүүлчид тодруулахад тэд хариулт өгч чадсангүй.  Мөн хууль  бусаар үйл ажиллагаа явуулж байна уу, хуулийн дагуу яваа юу гэдгийг нь тодруулж, бичиг баримтыг нь шалгасан уу гэхэд бас л хариулт өгч чадсангүй.

Ер нь хайгуулын лицензтэй компаниуд хайгуул хийж, өрөм тавих нь бий. Гэвч үүнээс болж байгаль орчин сүйдэж, ноцтой аюул тарьсан зүйлгүй. Гэвч эдгээр иргэд учрыг нь сайн ололгүйгээр сүр болгож яваа юм уу гэж харлаа. Олборлолт гэдэг нэг өөр, хайгуул хийх бас нэг өөр үйл ажиллагаа. Харин орон нутгийн иргэд энэ хоёр ялгааг ойлголгүйгээр андуурч, хуулийн дагуу зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг зориудаар буруутгах, үйл ажиллагаанд нь саад учруулах явдал цөөнгүй гарсаар л байна. Нэг ёсны туйлшрал л юм даа.

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …