Рио-2016: Манай тамирчдын өнөөдрийн хуваарь

maxresdefault

Шинэ амжилтууд, шинэ аваргууд, шилдэг тамирчдын гайхалтай агшин эдгээр өдрүүдэд Бразилын Рио-де-Жанейро хотноо үргэлжилж байна. Тамирчин бүр дөрвөн жилийн хөдөлмөрийн үр дүнгээ үзүүлсээр. Наймдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн Зуны олимпийн XXXI наадам өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Манай улс олимпийн эрх олгодог болсон цагаас хойш түүхэндээ хамгийн олон удаа буюу 43 тамирчны бүрэлдэхүүнтэй Риог зорьсон. Одоогоор жүдо бөхийн тамирчин Д.Сумъяа мөнгө, боксын Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Тэгвэл бидний гол найдвар болсон чөлөөт бөхийн тамирчид өчигдрөөс тэмцээнээ эхлүүллээ. Мөн таэквондогийн төрөлд анх удаа олимпийн эрхийг авсан П.Тэмүүжин өрсөлдөнө.

Ингээд “Рио 2016” олимпийн наадмын 13 дахь өдөр Монголын баг тамирчдын хуваарийг хүргэж байна.

ТАЭКВОНДО:

Олимпийн таэквондогийн тэмцээн өчигдрөөс эхэлсэн. Манай улсын хувьд энэ төрөлд анх удаа оролцож байна. Эрэгтэйчүүдийн 68 кг-д нийт 16 тамирчин бий. П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөнө. Мексикийн тамирчин 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Түүнийг ялсан тохиолдолд Хорват, Испанийн хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөх юм.

Пүрэвжав ТЭМҮҮЖИН

  • 1994-06-02 Дархан хот,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2013,  Зүүн Азийн наадам, Хүрэл медаль
  • 2013,  Оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн, Алт,  Хүрэл медаль
  • 2016,  Олимпийн эрх олгох тэмцээн,  Мөнгөн медаль

ЧӨЛӨӨТ БӨХ:

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай гол найдвар Гавьяат тамирчин С.Батцэцэг болон Э.Сумъяа нар барилдана.

53 кг-ын жинд 19 бөх багтсан. Э.Сумъяа эхний тойрогт Польшийн бөх К.Кравцыктай барилдана. Түүнийг явбал Швед, Нигерийн бөхчүүдийн хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөнө. Энэ жингийн тэргүүн бөх олимпийн гурван удаагийн аварга Японы Саори Ёшида эхний тойрогт Азарбайжаны бөхтэй таарчээ.

Эрдэнэчимэг СУМЪЯА

  • 1990-02-28-нд төрсөн, Архангай,  Монгол Улс
  • Олимпийн наадамд анх удаа оролцоно
  • 2013,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мөнгөн медаль
  • 2013,  Оюутны Универсиад наадам, Мөнгөн медаль
  • 2013,  Дэлхийн цом, Мөнгөн медаль

63 кг-ын жинд нийт 19 бөх барилдана. Гавьяат тамирчин С.Батцэцэг жингээ тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогт Нигерийн бөх Б.Оборудудутай барилдана.

Соронзонболд БАТЦЭЦЭГ

  • 1990-05-03-нд төрсөн, Архангай,  Монгол Улс
  • Лондон-2012 олимпийн наадамд оролцсон
  • Лондон-2012 олимпийн наадам, Хүрэл медальт
  • 2010,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль
  • 2015,  Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алтан медаль

Өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 22.00-с эхэлнэ.

Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …