В.Путин, Ш.Абэ нар ирэх сарын 2-нд уулзана

1462555474_reqxaysdqbaaplwos9sroqdoha6bal0f
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо хэлэлцээ хийнэ гэж Оросын сайд мэдэгдлээ.
ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка пүрэв гарагт Москва хотноо сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэ төлөвлөгөөг дэлгэжээ.
Ирэх сарын 2-3-нд Оросын Алс Дорнодын тус хотод болох Олон улсын эдийн засгийн форумд Ш.Абэ оролцох аж. Ази-Номхон далайн улсуудаас ОХУ руу хөрөнгө оруулалт татах зорилготойгоор уг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм.
Дээд хэмжээний уулзалт зохион байгуулах асуудлыг тус хоёр улсын албаны хүмүүс уг форумын үеэр авч хэлэлцсээр ирсэн билээ.
Ш.Абэтэй тавдугаар сард уулзахдаа В.Путин “Эдийн засаг бол хамгийн чухал асуудал” гэж байсан юм. Үүний хариуд Япон улс Оросын эдийн засгийг хөхиүлэн дэмжих найман заалт бүхий хамтын ажиллагааны төлөвлөгөөг санал болгосон.
Ажиглагчдын үзэж буйгаар, Оросын Алс Дорнодын аж үйлдвэрийг хөгжүүлэх арга хэмжээ зэрэг багтсан уг төлөвлөгөөг аль болох хурдан хэрэгжүүлэхийг Москва хүсч байгаа нь илэрхий байна.
Владивостокийн форумд Өмнөд Солонгосны Ерөнхийлөгч Пак Гын Хэ мөн оролцох аж. Тэрбээр есдүгээр сарын 3-нд Ерөнхийлөгч Путинтай уулзахаар төлөвлөжээ.
Ugluu-logo-7-1-13

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …