Яамдууд дэргэдээ цэцэрлэгтэй болно

detsad3012

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын хэлснээр яамдууд дэргэдээ цэцэрлэгтэй болохоор болжээ. Түүний дэвшүүлсэн энэ саналыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн байна. Эхний ээлжинд Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам гэсэн гурван яамыг дэргэдээ 70-80 хүүхдийн цэцэрлэгтэй болгохоор болжээ. Ингэснээр, яамны ажилтан, албан хаагчид яаман дотор нь байрлах цэцэрлэгтээ хүүхдүүдээ өгөх бололцоо бүрдэх бөгөөд ажлын үр бүтээмж ч дээшлэх магадлалтай.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дотооддоо цэцэрлэг байгуулах тухай санаачилга маань Засгийн газрын хуралдаанаар дэмжигдэж, эхний ээлжинд Гадаад харилцааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар боллоо. Мөн 2017 оны нэгдүгээр сараас ашиглалтанд орох орон сууцны болон оффисын зориулалттай барилгууд 1-2 давхартаа заавал хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт нэвтрүүлэхийг Барилга хот байгуулалтын яаманд үүрэг болголоо” гэж мэдэгдсэн юм.

Төгс

Ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …