Цэцэрлэгийн бүртгэл цагдаа, цахилгаан бороохойгоор эхэллээ

d9388ae67ab54145da0534ddd0ce5b7e

Энэ жил цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 22 буюу өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Цэцэрлэгийн бүртгэл 22-ноос 26-ны өдрүүдэд болох ч бүртгэл эхлэхээс 7 хоногийн өмнөөс л эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарласан юм. Улсын цэцэрлэгийн хүрэлцээ муу, анги танхимын багтаамж багаас тодорхой тооны хүүхдүүд авдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ амжиж бүртгүүлэхийн тулд бүртгэл эхлэхээс 7 хоногийн өмнөөс л ийнхүү цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарлах болсон.

Тэгвэл өнөөдөр өглөө 08:00 цагаас цэцэрлэгүүдийн бүртгэл эхлэхтэй зэрэгцэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 115 дугаар цэцэрлэгийн гадаа эмх замбараагүй байдал бий болов. Улмаар цэцэрлэгийн удирдлагууд цагдаа дуудаж, эцэг эхчүүд болон цагдаа нарын дунд эмх замбараагүй байдал бий болж цагдаа нар эцэг эхчүүдэд хүч хэрэглэж, цахилгаан бороохой ашигласан тухай эцэг эхчүүд гомдол мэдүүлж эхэллээ. Цэцэрлэгийн гадаа олон хоног хонож дугаарласан эцэг эхчүүдэд бүртгэл эхлэхтэй зэрэгцэн цэцэрлэгийн удирдлагын зүгээс хүүхдүүдийг сугалаагаар бүртгэнэ хэмээсэн нь эцэг эхчүүдийн өдөр шөнөөр ээлжлэн дугаарласан хөдөлмөрийг үгүй хийж, тиймээс багагүй бухимдаж, улмаар эмх замбараагүй байдал үүсч энэ нь цагдаа, цахилгаан бороохойдоо тулсан байна. Ямартай ч, жилийн жилд цэцэрлэгийн хүрэлцээ муу, ард иргэдийн амьжиргаа тааруугаас хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт өгч чадахгүй ийнхүү улсын цэцэрлэг барааддаг эцэг эхчүүд болон цэцэрлэгийн бүртгэлээр хэдэн цаас хийх гэсэн цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтнууд нарын дундах маргаан энэ мэтээр үргэлжилж, тасрахгүй нь бололтой дог.

 

 

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …