Хятад улс цаазалсаар л

6365dbac1fbc05c9  БНХАУ Үндэсний цөөнх болох уйгур үндэстнүүд амьдардаг Шинжаан мужид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд, ард иргэд болоод хууль сахиулагч нарын  хооронд мөргөлдөөн болжээ.

Энэ хэрэгт холбоотой өөр гурван хүнд есөн жилээс бүх насаар нь хорих хүртэл ял оноожээ. Кашгар дүүргийн Бачу хороонд болсон үймээний дараа Хятадын цагдаа нар 19 хүнийг баривчилсан юм.

Шинжааны Кашгар дүүргийн Ардын шүүх Муса Хесен, Рехман Хупур нарыг үймээн самуун дэгдээж, хүний аминд хүрсэн гэсэн үндэслэлээр буруутгаж, цаазаар авах ял оноосон байна. Хесенийг зэвсэгт бүлэглэлийг толгойлж, тэсрэх бөмбөг хийсэн гэж буруутгагджээ.

  Тэр өдөр 15 цагдаа, төрийн албан хаагчаас гадна зургаан босогч алагдсан. Турк улсаас даруй хоёр дахин том газар нутагтай Шинжаан мужид есөн сая гаруй уйгур үндэстэн амьдардаг. Тэдний дийлэнх нь Хятадын эрх баригчдын хэрэгжүүлж буй шашин, соёлын хавчих бодлогыг эсэргүүцдэг тул ийнхүү бослого гаргажээ. Харин Хятадын эрх баригчид энэхүү хэргийг терроризм гэж тайлбарласан юм.

О.Рана

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …