Луйвар хийсэн шүүгчид эхнээсээ ажлаа хүлээлгэн өгч байна

geh4izj21r

Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний 65 кг-ын жингийн дөрөвний нэгийн даваанд узбекийн бөх Ихтиер Наврузов, Пуэрто Рико улсын бөх Франклин Гомез нарын хооронд болсон барилдаанд гарсан шүүгчдийн шүүлтийг сэжигтэй гэж үзэн тэдгээр шүүгчдийг эрхийг түр түдгэлзүүлээд байна гэж ДБНХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга Антонио Сильвестри мэдэгдлээ. Тус барилдааныг шүүсэн гүржийн шүүгч Темо Казарашвили, БНСУ-ын шүүгч Чунг Тонг Кун, ОХУ-ын шүүгч Сергей Новаковский нарыг мөрдөн шалгах ажиллагаа дуустал шүүгчийн эрхийг нь түдгэлзүүлж эцсийн шийдвэр гартал дэвжээнд гарахад нь хориг тавьжээ. ДБНХ-ны Ёс зүйн зөвлөлөөс дээрх барилдааны явц, эргэн тойронд болсон нөхцөл байдлыг хяналтдаа авч мөрдөн шалгалтын тухай илтгэл бэлтгэх аж.

Эх сурвалж: МЧБХ

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …