Эрчүүдийн эмзэг эрхтэн рүү дайрдаг загас

5000Шведэд нуур, далайн усанд орж байгаа эрчүүдэд нүцгэн орохоос зайлсхийхийг анхааруулах болжээ. Шалтгаан нь эрчүүдийн эмзэг эрхтэн рүү дайрдагаараа алдартай загас элбэгшсэнээс болсон гэнэ. Нэгэн Швед загасчин Копенгаген хотын нисэх буудлаас дорно зүгт орших Сальтхольм арлаас холгүйхэн “Öresund” булангаас 21,5 см урттай пак загас барьжээ. Энэ загас нь Өмнөд Америкаас гаралтай айдас төрүүлэм махчин пирань загасны “төрөлд” багтдаг аж. Эдгээр загас нь хүний шүд шиг хэлбэртэй шүднүүдтэй бөгөөд үүгээрээ эр хүний төмсгийг тас хаздаг гэнэ. Ийм нэг эмгэнэлт явдал Папуа-Шинэ Гвинейд болсон байна.

Пак загас хүчирхэг эрүүгээрээ усанд шумбаж байсан нэгэн эрийн эрхтэнг тас хазсан байна. Тухайн эр их хэмжээний цус алдаж, мөн өвдөлтөөс болж шоконд орсны улмаас газар дээрээ насан эцэслэсэн аж. Түүний шүд хатуу самрын ясыг ч хагалах хүчтэй аж. “Одоогоор ийм загас Европын орнуудад илрээгүй байгаа ч болгоомжтой байхыг анхааруулсаар байна. Магадгүй энэ нь тухайн усанд байсан цорын ганц загас биш байх. Тиймээс амрагчид ойртож буй аюулаас болгоомжлох хэрэгтэй. Пак загасны шүд маш хүчтэй, идшээ тасдахад зориулагдсан болохыг дахин сануулья” хэмээн Данийн байгалийн музейн ажилтан Хенрик Карл ярилцлагадаа анхааруулсан байна.

Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …