Нисэхийн айлуудыг Буянт-Ухаа 2-т оруулна

20yv

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр салбарынхантайгаа нээлттэй ярилцлаа. Тэрбээр “Туушин” зочид буудалд болсон барилгынхны нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон юм. Хэлэлцүүлэгт барилгын компаниуд болон энэ салбарт ажилладаг ТББ-уудын төлөөллөөс бүрдсэн 200 орчим  хүн оролцсон юм.

Хэлэлцүүлгийн нээн Г.Мөнхбаяр сайд товч илтгэл тавьж, цаашид хэрэгжүүлэх бодлогоо танилцуулсан юм. Тэрбээр “Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг таван жилээр хэрэгжүүлэх нь буруу. Ийм бодлого хаана байдаг юм.

Хоёр гарц байна. Нэгдүгээрт, Буянт-Ухаа 2 хорооллыг өндөр өртгөөр бүтээсэн. Гэтэл тэр газар онцгой бүс. Гэр хорооллын айл олон болсноос өвөл маш их утаатай болдог. Онгоц газардаж чадалгүй буцлаа гэсэн мэдээг бид олон уншсан.  Тэгвэл тэр айлууд хашаа байшингаа өгөөд, Буянт-Ухаа 2 руу нүүж орох ёстой. Энэ бодлого үр өгөөжөө өгч, утаа багасна.

Хоёрдугаарт, үлдсэн байрыг түрээслэхдээ яваандаа байраа өмчлөх эрхийг нь хангана. ТОСК зургаан аймагт орон сууц барьсан. Эдгээрийг дуусгана. Тендерт шалгарсан компаниуд нь ажлаа дуусгаг. Дараа нь орон нутагт тэдгээр байрыг захиран зарцуулах эрхийг олгоно. Улаанбаатарт суугаа түшмэл Баян-Өлгий дэх байранд хэн гэдэг иргэн амьдрахыг шийдвэрлэх ёсгүй” гэсэн юм.

Нинж

Ugluu-logo-7-1

 

 

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …