Сөүл хотын автозамын эргэлт орчмын цагаан шугамыг ягаан өнгөтэй болгож эхэлжээ

86c20f8ba25c6b50979625f71ce488c3

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын захиргаанаас өнөөдрөөс эхлэн тус хотын автозамын цагаан шугамын зарим хэсгийг ягаан өнгөөр будахаар болжээ.

    Өнөөгийн байдлаар Сөүл хотын нутаг дэвсгэр дээр гарч байгаа автозамын ослын 37~40% нь автозамын уулзвар болон баруун, эсвэл зүүн тийш эргэх эргэлтэн дээр гарч байгаа юм байна.

    Учир нь жолооч нар замын зорчих хэсгийн эгнээ байр заасан үргэлжилсэн цагаан зураасыг эргэлтийн хэсэгт төдийлөн сайн анзаарч харддаггүйгээс эгнээ байраа буруу эзлэх эсвэл эсрэг урсгалд орох зэргээр автозамын осол гаргадаг ажээ.

    Хэрвээ замын зорчих хэсгийн цагаан шугамыг ягаан өнгөөр будаж тодруулбал автозамын осол дунджаар 9%-иар буурах урьдчилсан тооцоо гарсан байна.

   Иймд Сөүл хотын захиргаа эхний ээлжинд хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй дөрвөн том уулзварт замын шугамыг ягаан өнгөөр будахаар болсон ба 2018 он гэхэд бүх уулзварын эргэлт орчмын шугамыг ягаан өнгөтэй болгохоор төлөвлөжээ. Уулзварын эргэх цэг хүртэлх 50 метр шугамыг ягаан өнгөөр будах юм байна.

20160830111507575jvre

 

Эх сурвалж: Mglradio.com

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …