МАН Чингис бондоос 2.7 дахин их зээл аваад юу хийх вэ

3509

УИХ-ын дарга, АН-ын дарга асан З.Энхболд өөрийн фэйсбүүк хуудастаа “МАН сонгуульд ялж ЗГ-аа байгуулаад сүүлийн 2 сар улс орны өр зээлийн талаар зориудаар гуйвуулсан ойлголтыг системтэй өгөөд байгаа учраас доорхи тайлбарыг хийж байна.
Эхний 2 зураг нь энэ оны эхний хагасын байдлаар манай улсын сүүлийн 26 жилд авсан гадаад дотоод зээл, түүний ДНБ-д эзлэх хувь юм. Дэлхийн бусад улсуудтай болон ДНБ-тэйгээ харьцуулахад боломжийн санхүүг хүлээлгэж өгсөн.
Гэтэл МАН сонгуулийн үед өр зээл хоёроо ялгахгүй бөөн өр тавьсан гэж худлаа ухуулга хийгээд сонгуульд ялах юм бол зээл авахгүй, тавьсан өрийг бүгдийг барагдуулна гэж санал авчихаад өнөөдөр УИХ-аар 26 жилд авсан гадаад зээлийг буюу 4 тэрбум $-г зөвхөн энэ жилийн үлдсэн хугацаанд авч жинхэнээр нь улсаа өрийн дарамтад оруулахаар зэхэж байна. Чингис бондоос 2.7 дахин их зээлийг авна гэсэн үг. Сүүлийн графикаас ДНБ-ээсээ давсан өр тавихаар төлөвлөж байгааг мөн харж болно. Улсынхаа санхүүд ингэж хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй шүү МАН-ынхаан. Дахиад нэг бодоод үзээч. Сонгууль дууссан, ажилдаа орооч, амласнаа биелүүлээч” хэмээн бичжээ.

Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн өр төлбөрүүдийг дахин бонд гаргах замаар төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалтай байгааг дуулгасан юм. Үүнтэй холбогдуулан МАН-ын зүгээс “Чингис”, “Самурай” зэрэг бондын мөнгийг юу зарцуулсныг тогтоох ажлын хэсэг байгуулахыг шаардаж, бондын мөнгөөр гараа угаасан гэх Эдийн засгийн хөгжлийн сайд асан “Фортуна” Н.Батбаяр болон түүний зөвлөх асан, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарын нэр бүхий хүмүүсийг шалгаж гэм буруутай бол ял шийтгэлийг нь үүрүүлэхийг хүссэн юм. Ирэх 2017 оноос АН-ын засгийн үед авсан бондуудын хүү, төлбөрийг төлж эхлэх хэдий ч төсвийн алдагдал түүхэнд байгаагүй дээд хэмжээндээ хүрсэн, улсын сан хөмрөгийг хоосолсон, эдийн засгийг унагааж, ам.долларын ханшийг тэнгэр хадаасан энэ үед өр зээлийг өр зээл тавьж байж л дарахаас өөр гарцгүй болжээ. Хамгийн гол нь, Дотоодын нийт бүтээгдэхүүн гэж бараг байхгүй болтол нь эдийн засгийг унагааж, ард иргэдийн амьдралыг доройтуулчихаад ДНБ-тай харьцах өрийн хэмжээ хэмээн харьцуулах нь утгагүй мэт. Нөгөө талаас Чингис бондоос 2.7 дахин их буюу 4 тэрбум ам.доллараар МАН АН-ын тавьсан өр зээлийг төлж, улс орноо аварна гэдэгт олон нийт итгэж байна. Түүнээс биш бондын мөнгөөр гараа угааж, ганц нэгхэн онгоцноос өөр үзүүлэх зүйлгүйгээр дуусгаж, хөөрөгдсөн төсөв, тендерийн дор ажил хийх нэрийдлээр их хэмжээгээр нь шамшигдуулахгүй байх гэдэгт итгэнэм.

Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар юу хийсэн бэ


1 2 3

4

 

Төгс

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …