Монгол Улс оффшорчдынхоо мэдээллийг хэзээ худалдан авч хариуцлага тооцох вэ

mossack-fonseca-tax-haven-company-leaked-data-reveals-offshore-account-use-panamapapers

Өнгөрөгч дөрөвдүгээр сард дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Панамын бичиг баримтууд” хэмээх нэртэй мэдээллүүд цацагдсан. Үүнд олон орны төр засгийн тэргүүн, хаад ноёд, сайд нар, албан тушаалтнууд, бизнесийнхэн, нэр алдартай хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн нэрс дурдагдаж, зарим нь эхнээсээ хариуцлагаа хүлээсэн. Тэгвэл энэхүү мэдээллийг дэлхий нийтэд цацсан Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум оффшорчдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тухайн улс орны Засгийн газарт худалдана гэдгээ мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл, та бидэнд танилцуулсан оффшорчдын талаарх мэдээлэл бол зүгээр “амталгаа” төдий зүйл юм. Харин тус байгууллагад албан ёсоор хандаж, зохих төлбөрийг төлбөл оффшордынх нь тухай дэлгэрэнгүй мэдээлэл, мөнгөнийх нь эх сурвалжийн талаар тодорхой зүйлсүүдийг өгөх гэнэ.

Товчхондоо, сэтгүүлчид гэмт хэрэгтэн, хууль бус этгээдүүдийн гэмт үйлдлүүдийг илчилж, олон нийтэд мэдээлэхээс биш тэднийг шүүх эрхгүй байдаг бөгөөд шүүх эрх нь зөвхөн тухайн улс оронд байдаг юм.

Тиймээс хэрвээ оффшочидтойгоо тэмцэхээр шийдэж, улс орны сан хөмрөгөөс хулгай хийсэн нөхдүүдтэй хариуцлага тооцохоор бол Олон улсын сэтгүүлчдийн байгууллагад хандаж болно гэдгийг тус байгууллагаас мэдэгдсэн.

Тэгвэл дэлхийн үлгэр жишээ орнуудын нэг Дани Улс оффшорчидтойгоо тэмцэх нь зүйтэй сэтгэж өөрийн орны оффшор данс эзэмшигчдийн мэдээллийг худалдаж авах талаар дотроо хэлэлцэхээр болжээ. Хэрвээ төрийн удирдлагуудын дунд хэлэлцэгдэх энэ асуудал дэмжигдвэл Дани Улс АНУ-д төвтэй Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас өөрийн орны оффшор данс эзэмшигчдийн мэдээллийг худалдаж авах юм.

Ингэж тус улс төр болон бизнесийн салбарынхнаас хэн хэн нь хилийн чанадад оффшор данс эзэмшдэг, түүндээ хэдий хэмжээний хөрөнгөтэй, түүнийгээ хаанаас бий болгосон зэргийг нь мэдэж, улмаар тэдгээр хүмүүс болон компаниудад санхүүгийн шалгалт хийж зохих татварыг нөхөн төлүүлж, гэм буруутай бол хариуцлага тооцох аж.

Монгол Улсын хувьд ч гэсэн Дани Улс шиг ийм алхмыг шийдвэртэйгээр хийж, зохих татварыг нөхөн төлүүлэх нь хуульд нийцсэн байж болох үйлдэл юм. Магадгүй эндээс Монгол Улсаас хулгайлсан маш их мөнгө босч болох юм. Түүгээр энэ их өр зээлийг дарж, эдийн засгийг аврахад хангалттай хүрэлцэнэ гэдгийг ч хүмүүс хэлдэг. Ер нь Монгол Улс оффшорчдоо хэдий хэмжээний хөрөнгө хаанаас олж тэдэнд аваачиж нуусныг нь тогтоож, нууц хөрөнгөнийх нь эх үүсвэрийг олон нийтэд мэдээлж, гол төлөв хууль бус аргаар цуглуулдаг гэх олон нийтийн санаа бодолд жинтэйхэн хариулт өгч байж сая нэг зөв замаар урагшлах эхлэлээ тавих байх.

Нинж

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …