Туркийн Элчин сайд Монголын төрийн эргэлтийг зөгнөсөн үү

8541938e3d707e82fd6863dea201c84d

Монгол Улсад суугаа Туркийн Элчин сайд Мурат Карагез саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэлээд ноцтой зүйл ярьжээ. Өнгөрөгч 7 сарын 15-нд Туркт төрийн эргэлт болж, энэхүү төрийн эргэлтийг АНУ уруу гарсан Туркийн номлогч, зохиолч, улстөрийн идэвхтэн Фетхуллах Гюлен гэгч алсаас удирдан зохион байгуулсан гэж Анкарагийн эрх баригчид үзэж байгаа юм. Тэгвэл тэрхүү Гюлен гэгчийн удирддаг байгууллага Ази, Европт үйл ажиллагаа явуулдаг гэдэгт Туркийн Засгийн газар эргэлзэхгүй байгаа аж.

Тиймээс энэ байгууллагын салбар Монголд ч бас оршин тогтнож байж болох юм гэдгийг Мурт Карагез мэдэгджээ. Түүнчлэн Фетулла Гюлений нийгэм, улстөрийн хөдөлгөөн хэмээх тодотголтой “ФЕТО”, “Хизмат” зэрэг байгууллагыг дээр дурдсанчлан төрийн эргэлтийн цаана байгаа гэж үзэж, олон зуун хүний аминд хүрсэнтэй холбогдуулан Туркийн Засгийн газраас террорист байгууллагаар зарлаад байгаа юм байна.

817604a02b3f8036eb2c1ed1e3c33f96

Тэгвэл дэлхийн 100 гаруй орны 1000 гаруй сургуульд боловсролын системээр нь дамжуулан өөрийн үйл ажиллагааг явуулдаг гэх энэхүү террорист байгууллагын салбар Монголд байвал энэ нь Монгол Улсад аюул заналхийлж байна гэдгийг Мурат Карагез дурдаж, Монголын талд анхааруулсан мэдэгдэл хийсэн байна.

Нөгөө талаас Муратын энэ мэдэгдлийг Монголд төрийн эргэлт, террорист халдлага гарч магадгүй хэмээн сэрэмжлүүллээ гэж үзэх үндэслэл ч байгаа юм. Мурат Карагез Монгол Улсад анхааруулаад зогсохгүй, “7 сарын 15-нд Туркт болсон төрийн эргэлт шиг зүйл Монгол Улсад болохыг бид хүсэхгүй” гэж хэлсэн гэнэ.

Төгс

ugluu-logo-7-1

 

 

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …