Израиль улсын Ерөнхийлөгч асан Шимон Пересийн илтгэлээс Монголчууд бид юунд суралцах вэ?

82e830cde460214961cd0fc125e27f7cИзраиль Улсын ерөнхийлөгч асан Шимон Пересийн илтгэлээс монголчууд бид юунд суралцах вэ?

Украин Улсын нийслэл Киев хотноо болсон  ”Ялтын Европын Стратеги” хуралд  Израиль Улсын 9 дэх Ерөнхийлөгч асан, эдүгээ 93 нас зооглож буй Шимон Перес илтгэл тавьсан бөгөөд хуралд оролцогчид хамгийн өдөөн сэдэлжүүдсэн хэмээн түүний илтгэлийг үнэлжээ. Тэрбээр залхуурал, эр зориг, билиг танхай итгэлийн тухай ярьжээ.

Илтгэлийг Украйны “Новое время” сонинд нийтэлжээ.

  Изральчууд бид өөрсдийн газар нутагтай болох талаар мөрөөддөг байсан ч бидэнд олдсон газар маань диваажин байсангүй ээ. Ойрхи Дорнодын газрыг 1000 хуваасны нэгтэй тэнцэх тийм өчүүхэн зурвас газар байсан.Тэр газар ч биднийг таатай угтсангүй. Тэнд намаг, ялаа шумуул, өмнө хэсэг нь цөл, тэгээд л нил чулуутай. Шумуул уу, чулуу юу гэдэг сонголт хийх хэрэгтэй болсон. Тэр газар хоёр нуур байсан боловч нэг нь сөнөсөн (Сөнөсөн Тэнгис орч.), нөгөө нь хэзээ мөдгүй хатаж ширгэх аюулд орсон байв. Домогт мөнхөрсөн гол (Иордан Гол орч.) байсан боловч тэр голоос усгүй хуурай сайр л үлдсэн байлаа. Алт, нефть гэх мэт байгалийн баялаг аль ч үгүй ээ. Тэр үед Ойрхи Дорнодод хоёр төрлийн улс байдаг гэцгээдэг байсан бөгөөд нэг нь нефтийнх, нөгөөг нь ариун мөргөлийн хэмээн ангилдаг. Манайх үнэхээр ариун нь байсан бөгөөд учир нь түүн дээр ямар ч зүйл байгаагүй билээ.

  Бид, Изральчууд ганцаардаж байсан. Бидэнд нэгэн шашинтай ах, хэл нэвтрэлцэх  эгч, нэгдмэл түүхээрээ холбогдсон хөрш улсын аль аль нь байгаагүй. Энэ бүхэн еврэйчүүдийг аймаглан устгасан фашизмын яргалалын  дараахан болсон бөгөөд бид ямарч мэдэх зүйлгүй, бүр юу ч хийх ээ мэдэхгүй хүмүүс ирцгээсэн. Жинхэнээсээ юу ч мэдэхгүй шүү.

  Яавал үргэлж ийм идэвхтэй байх вэ гэж хүмүүс надаас асуудаг. Энэ бол маш амархан зүйл. Та цээжиндээ мөрөөдөл ба ололт амжилт аа дэнслээд үз. Мөрөөдөл тань ололт амжилтаас их бол та яагаа ч үгүй, хар залуугаараа байна гэсэн үг.

  Ингээд бид бодоцгоолоо л доо: Энэ дэлхий дээрх хамгийн том баялаг бол хүмүүн. Хүмүүс газраас баялаг бий болгодог, харин газар ард түмнийг бий болгодоггүй юм байна гэж.

  Бид бүгдээрээ эрдэмтэд болцгоов. Бүх фермерүүд, Кибуц (Израйль маягийн хамтрал орч.) бүхэн усгүйгээр, хөрсгүйгээр хэрхэн хөдөө аж ахуйг хөгжүүлэх талаар судалж эхэлсэн. Бид тийм ХАА-г хөгжүүлсэн. Өндөр технологи дээр үндэслэн хөгжүүлж чадсан анхны ХАА байсан юм. Тухайн үед би өөрөө ХАА-н Их Сургуульд оюутан байсан бөгөөд усжуулалтын үр дүнг  сайжруулж, ургалт нэмэгдүүүлнэ байх гэж найдаад халуун усаар мод услаж хүртэл оролдож байв шүү.

Хамгийн сонирхолтой нь зөвхөн хөрсөнд суурилсан ХАА биш өндөр технологит суурилсан ХАА байж болох нь батлагдав. Манайх өнөөдөр хангалттай устай л даа. Ер нь бол усыг хайж олж  болох ч бүрэн олборлох боломжгүй гэдэг . Харин бид усыг олборлодог болсон. Бид түрүүлж тэр аргыг нээсэн. Бид усыг цэвэршүүлж, ус бага “уудаг” хүнсний ногооны сортыг селекцийн аргаар гарган авсанЭнэ амжилтын жинхэнэ нууц нь энэ байна: Та бүхэнд юу олдох нь чухал биш гагцхүү ирээдүйд юу үйлдвэрлэх нь чухал.

  Бидэнд хүн хүч байгаагүй, цэрэг арми үгүй, бид хэзээ ч тулалдаж явсангүй, бүгд нийлээд 450 мянгахан хүн, манайд генералууд байгаагүй, дайн байлдааны туршлага байгаагүй. НҮБ  Израиль хэмээх улсыг байгуулахаар шийдсэн тэр үед бараг дайн дуусаагүй цаг. Бид юу хийж чадах байсан бэ? Хоёр зүйл л хийж чадах байсан.

  • 1-рт хүмүүс эр зоригтой, айдасгүй болох ёстой байлаа. Бидэнд ганцхан ялах сонголт байгааг хүмүүс сайн ухамсарлах ёстой байлаа. Хэрэв бид ганц удаа ч болов ялагдвал бүх юм талаар өнгөрөх байв.
  • 2-рт бидэнд зэр зэвсэг байхгүй учраас бид тэдгээрийг үйлдвэрлэж эхэлсэн. Цэрэг армиа төгөлдөржүүлэхйин тулд мэдээллийн технологио хөгжүүлэв. Израилийн мэдээллийн технологийн салбар армиа хөгжүүлэхэд зориулагдаж байв. Учир нь манай улс дайсагнасан хүрээлэл дунд ганцаараа.

  Би энэ бүхнийг та бүгдэд яагаад яриад байна вэ? Өнөөдрийг хүртэл залуу хөвгүүд, охиддоо: найзууд аа, та нарт төсөөлсөнөөс чинь хавьгүй илүү боломж бий. Бүү залхуур. Та нарт газар дэлхий өгч чадахаас илүү их зүйл бий.Та нар минь өөрсдөд чинь байхгүй зүйлсийг үйлдвэрлэж бүтээж чадна гэдэг. Энэ бүхэн харин хүн бүр сурах хичээл шүү.

  Украйн бол дэлхийн ХАА-н үйлдвэрлэлд хамгийн нөлөө бүхий орны нэг. Танайх үнэхээр ихийг нийлүүлдэг ба та бүхэн ХАА-саа татгалзаж үл болно. Харин ард түмнийхээ авъяас, өөрийн нөөцийн нэгтгэн ХАА-гаа шинэчлэвэл зохилтой.

   Хүн бүрийн боломж маш их. Гэвч тэд жаахан залхууд л учир байна. Амжилтанд хүрье гэвэл ажиллах л ёстой. Тэнгэрээс юу ч зүгээр унаад ирэхгүй шүү дээ. Бид Израйльд маш их ажилласаан. Тэрэнд муу зүйл юу байхав дээ? Би ойлгодоггүй юм…. Хүмүүс амралтанд явцгаадаг – Энэ чинь ёстой хайран цаг аа алдаж буй хэрэг. Миний бие өдгөө 90 давж насалсан ч би хэзээ ч амралт авч үзээгүй. “Та чинь ямар янзын хүн бэ? Тэгээд чухам яаж амардаг юм?” гэж надаас асууцгаадаг. Харин би ажиллаж л байхыг илүүд үздэг. Би ажлаас баяр баясгалан мэдэрдэг. Цаг үе хурдтай өөрчлөгдөх үед гутранги бодол тээх гэдэг бол мөн л хайран цаг аа үрсэн хэрэг.

    Шинжлэх ухааны хойноос тэмүүлэх ёстой. Шинжлэх ухаанд хил, хязгаар үгүй, шинжлэх ухаанд хариу үйлдэл үгүй. Өнгөрсөний алдааг дүгнэх гэж бүү оролд, би үнэндээ болох эсэхийг нь ч мэдэхгүй юм. Өнгөрсөн угаасаа ямарч нөлөөгүй. Харин хуучны алдаануудыг давтахгүйн тулд судал. Өнгөрсөнд ирээдүй үгүй, өнгөрсөнд найдвар ч үгүй.

   Ихэнхи хүмүүс төсөөлөхөөсөө дурсахыг илүүд үздэг, харин энэ нь хамгийн том алдаа. Юу дурсамаар байна? Тохиолдсон бүхийл алдааг уу? Түүхэнд найдах хэрэггүй. Түүхчид хаадын зарлиг түгээгч эс бөгөөс засаг баригчдын хүссэнийг дэлгэрүүлэгчид байсан юм.

Хүмүүс юунаас ч юм айцгаадаг…. Бидэнд юу тохиолдохыг гагцхүү Бурхан л мэдэх хэрэг.

  Надаас хааяа асуудаг юм: Хэрэв хойшоогоо эргэж харвал таны хамгийн том алдаа юу байв? Та нар биднийг хэт том мөрөөдөлтэй байсан гэж бодсон уу гэж би хариулдаг юм. Гэвч одоо эргээд харвал бидний мөрөөдөл тийм ч агуу том байсангүй. Томоор мөрөөд. Хэдий том  мөрөөднө тэр хэмжээгээр амжилтанд хүрнэ.

Та бүхний залуу үе – гайхамшигтай. Гэвч би залуучууд улс төрчдийг дорд үзэхэд дургүй. Тэд улс төр авилгажсан, бидэнд хэрэггүй зүйл гэцгээдэг.  Би харин хэрэв та нар шудрага бол, шудрага улс төрийг шаардаж буй бол яваад, зүтгээд шудрага улс төр өө хийгтүн гэж хэлдэг юм.

Өнгөрсөнөөс дэвшүүлсэн миний бүх хичээл ердөө л энэ.

   Яавал үргэлж ийм идэвхтэй байх вэ гэж хүмүүс надаас асуудаг. Энэ бол маш амархан зүйл. Та цээжиндээ мөрөөдөл ба ололт амжилт аа дэнслээд үз.  Мөрөөдөл тань ололт амжилтаас их бол та яагаа ч үгүй, хар залуугаараа байна гэсэн үг. Хэрэв эсрэгээрээ байгаа бол та нар хөгширчихсөн гэсэн үг.

PORTRAIT OF PRIME MINISTER AND DEFENSE MINISTER SHIMON PERES. ôåøèøè, øàù äîîùìä åùø äáéèçåï ùîòåï ôøñ.

Шимон Пересийн товч намтар

1923 онд Польшид төрсөн Израйлийн улс төрийн зүтгэлтэн, Ерөнхийлөгч асан

     2007-2014 онуудад Израйл Улсын 9 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. Тус улсын Ерөнхий Сайдаар 2 удаа, Дотоод Хэргийн Сайдаар 2 удаа ажиллаж байснаас гадна, 66 жилийн хугацаанд 12 Засгийн Газарт гишүүнээр томилогдог ажилласан төрийн зүтгэлтэн. Тус улсын парламент – Кнессетд  1959 оны 11 сард анх сонгогдсоноос хойш, 2006 оны эхээр урт 3 сарын завсарлагыг үл тооцвол 2006 онд Ерөнхийлөгч болтлоо тасралтгүй ажиллажээ.

Израйлийн Эрх Чөлөөний Дайны үеээс  эхлэн дипломат харилцаа, армийн  удирдах алба хашсан бөгөөд анхны өндөр хариуцлагатай алба нь 1952 онд  Батлан Хамгаалахын Дэд  Сайд, 1953-1959 онд Сайдаар ажилласан явдал юм.  Улс төрчийнхөө хувиар Кнессетд Мапай, Рапи,  Эвсэл, Хөдөлмөрийн Нам, Кадима гэсэн 5 намаас дэвшин сонгогдсон бөгөөд  Эвсэл, Хөдөлмөрийн намуудыг удирдан сонгуульд өрсөлдөж байв. Ослогийн Энхийн гэрээг Гадаад Хэргийн Сайдаар ажиллаж байхдаа хэлэлцэн байгуулсан ба Изхак Рабин, Яссыр Арафат нарын хамтаар 1994 онд Нобелийн Энх Тайвны Шагналаар шагнагдсан.

Орос хэлнээс орчуулсан Ч.Даваадаш, Б.Гантулга

ugluu-logo-7-1-4

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …