Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотод энэ дэлхийн хамгийн бүтэлгүй хар тамхины наймаачин саатуулагджээ. Мань хүн кокаин хар тамхиар дүүргэсэн цүнхээ гудамжинд орхиод зогсохгүй түүнийгээ олохын тулд цагдаагийн ажилтанд хандсан байна. 19 настай тэр этгээд гурван хоногийн өмнө тус хотын гудамжаар алхаж явсан аж. Улмаар нэгэн шонгийн модонд уяатай байсан нохойг илж эрхлүүлэхээр зогсчээ. Дараа нь цүнхээ мартаад цааш одсон гэнэ.
Нохойн эзэн эргэн ирээд дөрвөн хөлт найзынхаа дэргэд хэн нэгний цүнх байгааг харсан нь тодорхой. Тэрбээр замын хөдөлгөөнийг зохицуулж байсан цагдаагийн ажилтныг хараад цүнхийг түүнд өгсөн байна. Эзнийх нь биеийн байцаалтыг олж магадгүй гэж найдаад цагдаагийн ажилтан цүнхийг онгойлгосон аж. Тэгтэл бичиг баримтаас гадна цүнхэн дотор боодолтой олон тооны кокаин хар тамхи байсан гэнэ. Мөн сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй эм, марихуан, жин байжээ.
Цүнхний эзэн хэдэн хормын дараа эргэж ирээд цагдаа нараас “Та нар цүнхийг минь хараагүй биз?” хэмээн лавлаж гарсан байна. Ингэхдээ тэрбээр цүнхэн дотор нь маш чухал бичиг баримтууд байсан хэмээн тэнэгтжээ. Мэдээж, тэр үед цагдаа нар цүнхэн доторх эд зүйлтэй нь танилцаж амжсан байсан нь тодорхой юм. Сайн эрийг хар тамхийг худалдах зорилгоор хадгалсанд буруутган саатуулаад, өргөст торны цаана хийжээ.
Эх сурвалж www.wikimon.mn