Кубад 55 жилийн дараа АНУ-ын ЭСЯ нээгдлээ

Куба улсад 1961 оноос хойш анх удаа АНУ-ын ЭСЯ нээгдэж, хоёр орны харилцаанд түүхэн үйл явдал боллоо. Энэ тухай Обама “Энэ бол хоёр улсын хооронд болсон хамгийн үр дүнтэй алхам” гэж нэрлэсэн юм. 

Гэхдээ энэ үйл явдал АНУ-ын конгресст нэлээд том маргааны үүд хаалга нээгээд байна. Тухайлбал, Бүгд Найрамдах намын гишүүд Обамаг шүүмжилж, Кубад буулт хийсэн гэх мэтээр эсэргүүцжээ.   

Куба аралд элчин сайдаар суух дипломатчаар Жеффри Лауренс хэмээх эр томилогдсон байна. Карибын тэнгист байрлах Куба улстай АНУ 1961 онд харилцаагаа онцгой муутгаж, хоёр улс дайтахад бэлэн болоод байв. Гэвч он удаан жил үргэлжилсэн түүхийн ээдрээтэй нөхцөл байдлыг АНУ-ын тэргүүн Барак Обама зөөллөж, Кубын удирдагч Рауль Кастротой уулзсанаар хоёр улсын түүхэнд шинэ эргэлт бий боллоо.

time.mn

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …