Хятадын агаарын тээврийн хүчин чадал дэлхийд 2-рт жагсаж байна

Хятадын 57 хотод шууд нислэг үйлдэж байна.

        2015 онд Хятадын олон улсын зорчигч тээврийн тоо болон шинээр нэвтэрсэн олон улсын агаар аяллын тоо 30 хувиар нэмэгдэж, шинэ түүхэн үзүүлэлт тогтоож, дэлхийн 2-р том агаарын тээврийн системийг бий болголоо.

        Энэ нь Хятадын иргэний агаарын тээврийн газрын орлогч дарга Дүн Ши-И Сычуань мужийн Чэндү хотноо хуралдсан дэлхийн агаарын тээврийн хөгжлийн 22 дахь хуралд хэлсэн үг юм. Уг хурлыг Их Британийн UBM корпорац зохион байгуулж, Чэндү хотын Шуанлю олон улсын нисэх онгоцны буудал хамтран зохион байгуулж, дэлхийн олон орны 350 гаруй агаарын тээврийн компани, 1200 гаруй нисэх онгоцны буудал, 200 гаруй засгийн газрын байгууллага болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийт 3500 гаруй төлөөлөгчид оролцжээ.

        Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар, Хятад улс 118 оронтой хоёр талын тээврийн хэлцэлд гарын үсэг зурсан. Хятадын агаарын тээврийн 20 компанийн онгоц 53 орны 138 хотод нислэг үйлдэж байгаа бөгөөд хилийн чанад дахь 129 компанийн онгоц 126 хотоос Хятадын 57 хотод шууд нислэг үйлдэж байна.

14408768_1075659032554287_872381660_n

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …