Өмнөд Солонгосын “Lotte” групп, оффшор компаниар дамжуулан 3000-н тэрбум воныг татвараас нуужээ

20161003141126537hjss.jpg

    Өмнөд Солонгосын Цагдаагийн Ерөнхий газар болон Татварын Ерөнхий газрууд хамтран тус улсын алдарт “Лотте” /Lotte/ группийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлжээ.

     Сүүлийн хоёр сарын турш хийсэн санхүүгийн шалгалтаар “Lotte” группийн ерөнхий захирал 97 настай Шин Кёнг Ху өндөр хувьцаатай компаниудаа эхнэр болон хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлэхдээ татвараас хэрхэн зайлсхийж байсныг нь илрүүлжээ.

     Тухайлбал, Тэрбээр өөрийн эхнэр болон хүүхдүүдийнхээ нэр дээр Сингапур улсад оффшор компани байгуулж, уг компанид “Lotte” группийн хэд хэдэн охин компанийн хувьцааг маш бага үнээр худалдсан байна.

     Ингэснээр түүний гэр бүлийнхэн нь Өмнөд Солонгос Улсдаа тэргүүлэх компаниудын ихэнх хувьцааг хямд үнээр худалдан авч, улмаар хамгийн их тооны хувьцаа эзэмшигчид болсон төдийгүй татвараас зайлсхийжээ.

     Цагдаагийн газрын илрүүлснээр “Lotte” группийн ерөнхий захирал болон түүний гэр бүлийнхэн оффшор компани байгуулах замаар хамгийн багадаа 3000-н тэрбум воныг татвараас нуун дарагдуулсныг тогтоосон байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …