Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт хувьчлал явагдаагүй

 

600x600
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар  сэтгүүлчидэд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгчөөс
“Эрдэнэт” үйлдвэр болоод УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдэлтэй холбоотой асуултийг  асуув.  Ерөнхийлөгчийн  “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар ямар тайлбар өгснийг хүргэе.

Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалд

-Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал гэх нэр томьёог хэвлэлийнхэн их ашиглаж байна. Гэвч хувьчлал явагдаагүй. Гадны талд байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Нэр томьёоны хувьд ингэж ойлгох хэрэгтэй болов уу. Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн гадна талд байгаа хувийг авахаар үеийн үед ярьсаар ирсэн. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр уг асуудлыг яриагүй. Ярих ёстой гэсэн хууль тогтоомж ч байхгүй.

УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн мэдэгдэлд

” Эрдэнэт үйлдвэрийн тос шороонд хутгалдаж, ажиллаж явсан хүн бол би. 10 дугаар ангиа төгсөөд л Эрдэнэт үйлдвэрт орж ажиллаж байсан. Анхны цалингаа авч байлаа. 1990 онд Эрдэнэтээс анх удаа улс төрийн албанд сонгогдож ардын их хурлын гишүүнээр ирж ажиллаж байсан хүн.

Эрдэнэт үйлдвэрийн ард миний ямар нэгэн хувийн сонирхол байхгүй. Хатуу хэлье нэг ч төгрөгийн сонирхол байхгүй. Харин Эрдэнэт үйлдвэр цаашид сайн яваасай гэсэн нэг л сонирхол бий. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдэгдэл хийлээ. Энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт” үйлдвэрийг бодсон, ард түмнийг бодсон “үнэр ч байхгүй” гэдгийг хэлье.

Харин энэ мэдэгдлийн ард “Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёр хуйвалдсан байдаг ажиглагдаж байна. Миний хувьд баяр наадмын өмнө МҮОНРТ-д ярилцлага өгч байхдаа “Эрдэнэт үйлдвэрт хууль бус ямар нэгэн асуудал байгаа бол УИХ, Засгийн газар эхний өдрөө л энэ асуудлыг авч хэлэлцээрэй” гэж хэлсэн.

Долдугаар сард Сангийн сайд томилогдсон. Энэ үедээ л өмнөх сайдынхаа буруу шийдвэр, тушаалыг хүчингүй болгох боломжтой. Хэрэв буруу гэж үзсэн бол хүчингүй болгох ч ёстой. Гэтэл хуйвалдааны шинж харагдаад байгаа юм. Яагаад би Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан шинжтэй байна гэж хэлсэн бэ гэхээр тэр буруу зүйл хийж байгаа зүйлд нь бололцоо олгоод сууж байж. Эрх баригчид буруу зүйлд бололцоо олгож болохгүй шүү дээ.

Тийм албан тушаалтнуудтай ч хариуцлага тооцох ёстой. Тэгэхээр үүний ард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь хэрхэн хэн рүү шилжсэн асуудал байхгүй юм байна. Зүгээр л цаг хүйтрэхийг хүлээж байсан юм байна гэж харагдлаа. Энэ бол цэвэр улс төр. Бид сүүлийн 20 гаруй жилд өрнөж буй улс төрийг харж мэдэрч байна. Ер нь улс төрийн мэдэгдэл сүржин байх тусмаа л худлаа байдаг шүү дээ.

“Сүхэн дор толгойгоо тавьж байна”, “Мафи гарлаа”, “Сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнээ”, “МАН-ын Засгийн газар надад хамаагүй” гээд л. Ц.Нямдорж намаа тэгэж муулах хүн мөн үү. Зүгээр л хувийн эрх ашиг хөөцөлдсөн сүржин мэдэгдэл гэж харж байна. Дээд талынхаа суудал руу мяраасан ч юмуу өөр ашиг сонирхол байж мэдэх. Сүүлийн үед Ц.Элбэгдорж руу дайрвал ретинг өсч байна гэсэн яриа гараад байгаа. Үүнтэй ч холбоотой байж магадгүй”

С.Зориг агсны хэрэг 

С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхнаас хэн нэгнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй. Хэрэг шүүхийн шатандаа очиж шийдэгдэх ёстой. Би Ерөнхий прокуророос асууж тодруулж байгаа.

Малйш Энхтүвшинтэй холбоотой асуулт асуулаа. Тэр хүн над руу мессеж бичнэ гэж байхгүй. Тэр бол худлаа. Харин сая С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөх үеэр тэр хүнийг харсан.

Э.Бат-Үүлийн ярилцлагад өгсөн тайлбар

Хотын дарга асан Э.Бат-Үүл С.Зоригийн хэргээр шалгагдаж байгаа тухайгаа хэлэхдээ таныг МАН-тай хамтарч өөрийгөө гүтгэж байна гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ? Би Э.Бат-Үүлийг их ч дэмжсэн, ардын баатар болтол нь дэмжсэн. Миний хувьд С.Зоригийн хэргийг илрээсэй гэж хүлээдэг хүн. Бас дээр хэлсэн. С.Зоригийн хэргийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хүн гүтгэх нэг ч муу юм хийхгүй. Харин тэдэнд талархах хэрэгтэй.

14408768_1075659032554287_872381660_n-8

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …