Нарантуул зах өнөөдөр, маргааш ажиллахгүй

eb757e281b53b144original Олон улсын худалдааны төв буюу Нарантуул захын дундуур зам тавих гэж байгаатай холбоотойгоор тус зах өнөөдөр, маргааш ажиллахгүй.

Тодруулбал, Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах ажлын хэсгийн  хуралдаанаар Баянзүрх дүүргийн
14-р хороо Халдвартын эмнэлгийн автобусны эцсийн буудлаас Нарантуул худалдааны төв хүртэлх замыг 2013 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд засч, захын хойд талаас чигээрээ нэвтэрдэг болгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурах юм.

Тиймээс засварын ажил хийгдэх  2013 оны 08 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд “Нарантуул” олон улсын худалдааны төв ажиллахгүй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын  албанаас худалдааны төвийн захиргаанд  ажлын өдрийг амралтын хуваарьт шилжүүлэн цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулан ажиллахыг албан ёсоор мэдэгдсэн байна.
Харин тус захын наймаачид эл шийдвэрийг эсэргүүцэн тус өдрүүдэд ажиллах болно хэмээн мэдэгдэж байгаа юм.
Л.Бадрах
ugluu-logo5

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …