Төрийн банкны салбарын эрхлэгч ажилтнаа зодож танхайрчээ

1476686643_nalaix

Төрийн банкны салбарын эрхлэгч Л.Жаргалтулга гэгч танхайрч, доод ажилтнаа зодсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Налайх хотын Төрийн банкны ажилтан байгууллагынхаа тэмцээнд оролцохоор очих үед салбарын эрхлэгч Л.Жаргалтулга хөөж, улмаар биед нь халдсан тухай бичлэгт тодорхой дурдагджээ.


Л.Жаргалтулга нь Налайх хотын Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн. Мөн дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн албан тушаалтай нэгэн аж. Магадгүй энэ албан тушаалдаа эрдсэн үү. Ямартай ч Налайхын Төрийн банкыг өөрийн хувийн компани мэт бодож, доод ажилтнаа ёс бусаар харааж, омогдсон байна.

Л.Жаргалтулыг МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулж, ИТХ-ын төлөөлөгч болсныхоо дараа Ардчилсан намд элссэн тухай дүүргийн иргэд ярьдаг. Тэгэхээр албан тушаалын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй, харин очсон хойноо юу ч хийж мэдэх ийм залуус л орон нутгийг удирдаж байгаа нь харамсалтай. Тэдэнтээ хэн хариуцлага тооцох ёстой вэ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …