Үүрэн телефоны оператор компаниудын талаарх хэл ам, шүүмжлэл, тасардаггүй.
Монголдуу л хамгийн хямд өртөгтэй ярианы таифаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэж өөрсдийгөө рекламддаг Skytel компанийн үйл ажиллагаа доголдоод эхлэв бололтой. Хэд хоногийн өмнө нэгэн хэрэглэгч утасныхаа SIM-ыг сунгуулж төлбөрөө тушаасан ч одоо болтол үйлчилгээгээ авч чадаагүй байна. Энэ талаар уржигдар Skytel компанийн үйлчилгээний 319191 утсаар лавлан асуухад “сүлжээний өргөтгөл хйиж байгаа, хэсэг хугацааны дараа хэвийн болно” гэж Skytel компаны операторууд хэлж байсан ч өнөөдрийг хүртэл 3.5 G сүлжээ орохгүй байна. Учрыг тодруулахаар Skytel-ийн гар утасны СИМ-ын үүрэн дээрх байх 11319191 дугаар руу залгавч холбогдохгүй таг чиг. Арга барсан үйлчлүүлэгч лавлах утаснаас Skytel компанииай холбогдох хоёр дугаар аваад залгавч нэг нь факс, нөгөө нь утсаа авахгүй таг.
Ингээд өнгөрсөн бүтэн сайн өдөр буюу 8 сарын 18-ны өдөр утасныхаа 3.5 G сим-ыг 30.0 мянган төгрөгөөр сунгуулсан үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэл үйлчилгээгээ авч чадаагүй хэвээр байна. Товчхондоо, үүрэн телефоны томоохон оператор компаниудын нэг Skytel компани хэрэглэгчээ хохироож, хэлсэн амандаа хүрэлгүй “хулхиджээ”.
Энэ мэтээр үйл ажиллагаа нь доголддог, иргэдийг хохироодог байгуулагуудад Мэргэжлийн хяналтын газар болон О.Магнай даргатай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас шалгалт явуулахад буруудахгүй болжээ.
Ц.Мөнх