Хятадын топ 13 тэрбумтныг танилцуулж байна

Хятадын тэрбумтнууд нэмэгджээ. Жил бүр уламжлал болгон гаргадаг жагсаалтаар тус улс тэрбумтнуудынхаа тоогоор АНУ-ын өмнө дахин орлоо.

АНУ-ын “Forbes” сэтгүүлээс гаргадаг  тэргүүн баячуудын жагсаалттай адилтгаж болох Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг “Hurun” сэтгүүл 18 дахь  жилдээ гаргаж байна.

Хятадын тэрбумтнуудын ихэнх нь Бээжин, Шэньжэнь, Шанхай болон Ханжоу хотод амьдардаг юм байна. 

Ингээд тэргүүлэх баячуудтай танилц!

1. 62 настай Вань Жяньлинь. Тэрээр 215 тэрбум юанийн хөрөнгөөрөө гурав дахь удаагаа Хятадын тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүллээ. Хятадын “Hurun” сэтгүүлийнхэн 18 жилийн туршид  Хятадын тэргүүн баячуудын хөрөнгийг жагсааж байна.

“Wanda” группийн гадаад хөрөнгө оруулалт 10 тэрбум юань, өнгөрсөн оны орлого 290 тэрбум юань байж дэлхийн топ 500 тэрбумтны жагсаалтад орж чадсан юм.

2. Ма Юүнь 52 настай. 205 тэрбум юаний хөрөнгөтэйгөөр хоёр дэх том баян болсон. Хөрөнгө нь өнгөрсөн оны мөн үеэс 41 хувиар нэмэгдсэн байна. Түүний  “Шоргоолж” нэртэй үйлчилгээний группын өртөг нь 400 тэрбум юань хүрсэн бол “Алибаба” группын өртөг нь 1700 тэрбум юаньд хүрсэн байна.

3. Ма Хуатэн 45 настай. 165 тэрбум юаний  хөрөнгөтэй. “Тэн Шүнь” сайтын ерөнхийлөгч.

4. Яао Жэнь хуа 46 настай. 115 тэрбум юаний хөрөнгөтэй. “Бао Нэн” хөрөнгө оруулалтын компанийн ерөнхийлөгч. Компанийн цэвэр орлого нь 120 тэрбум юаньд хүрсэн байна.

5. Зүн Чин хөү 71 настай. ВАХАХА ундааны компанийн захирал.  40 тэбум юанийн  хөрөнгөтэй, 30 мянган ажилтан байдаг.

6. Динь Лэй 45 настай.  Түүний “Ван И” сайтын зах зээлийн өртөг 200 тэрбум юань.

7. Яань Хао 30 настай. “Сү Тай Хуа Ши” компанийн захирал. 480 тэрбум юанийн хөрөнгөтэй.

8. Эхнэр, нөхөр Ли Яаньхун, Ма дүн мин нар. Хятадын “Бай Дү” компанийн  захирлууд. 98 тэрбум юанийн хөрөнгөтэйгөөр тэд наймдугаарт жагсав.

9. Лү Жычян 64 настай. Тэрээр 85 тэрбум юанийн хөрөнгөтэй. “Фань Хай” группын ерөнхийлөгч.

10. Жагсаалтын аравдугаарт  ижил хөрөнгөтэй дөрвөн тэрбумтан бичигдсэн байна. Үүний нэг нь аав, хүү Хэ Шянжянь, Хэ Жянь фэн хоёр. Тэд “Мэй Ди” цахилгаан барааны компанийн ерөнхийлөгч. 78 тэрбум юанийн хөрөнгөтэй.

11. Мөн жагсаалтын аравдугаарт бичигдэж байгаа “Хэн Да” группын ерөнхийлөгч Шү Жяа Ин. Нийт 78 тэрбум юанийн хөрөнгөтэй.

12. “Хуа Бин” группын ерөнхийлөгч Яань бинь. 78 тэрбум юанийн хөрөнгөтэй.

13. “Сү Нин” цахилгаан барааны группын ерөнхийлөгч Жан Жиндүн. Түүний хөрөнгө мөн л 78 тэрбум юань.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …