Засаг даргын Тамгын газарт 224 дүгээр цэцэрлэгийн эцэг эхчүүдийн төлөөлөл талархал илэрхийлэв

img_2168-1-1024x683Дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдсан 224 дүгээр цэцэрлэгийн гадна талбайг дүүргийн хөрөнгөөр тохижуулж тоглоомын талбайтай болгосонд эцэг, эхчүүд баяртай байлаа. 224 дүгээр цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Ирвэс  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд “Талархал”  илэрхийлсэнийг эцэг, эхчүүдийг төлөөлөн Засаг дарга Ж.Эрдэнэбатад гардууллаа. Тус цэцэрлэгийн Эцэг, эхийн зөвлөлийн дарга Ирвэс “Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 7 дугаар хороонд  дүүргийнхээ хөрөнгө оруулалтаар цэцэрлэг байгуулж, гадна талбайг тохижуулж хүүхдийн тоглоомын талбайтай болгосонд бид баяртай байна. 224 дүгээр цэцэрлэгт ашиглалтад орсноор олон залуу гэр бүлд боломж нээгдсэн. Хүүхдээ цэцэрлэгт  оруулсан ээж, аав нар ажил хийж, цаашлаад нийгмийн хандлага, хувь хүний бусадтай харьцах харилцааны соёлд ч өөрчлөлт орсон нь илт анзаарагдаж байгаа” хэмээн онцоллоо.

img_2170-1-1024x683

talat-1-1024x514

chingeltei.gov.mn

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …