Ши Жиньпин Монголын Улсын их хурлын дарга М. Энхболдтой уулзав

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 18-нд Бээжинд “2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт”-д оролцож, Хятадад айлчилж байгаа Монгол улсын Ардын намын дарга, Монголын УИХ-ын дарга М. Энхболдтой уулзсан байна.

Монголын УИХ-ын даргаар сонгогдсоны дараа анх удаагаа Хятадад айлчилж буй Энхболдод Ши Жиньпин дарга баяр хүргээд, эдүгээ Хятад Монголын харилцаа сайн сайхан хөгжлийн хандлагатай байна, хоёр талын харилцааг хөгжүүлэх явдлыг хоёр тал өөр өөрийн орны дипломат харилцааны тэргүүн байранд тавьж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны хөгжил хоёр орны ард түмэнд бодит үр ашиг хүртээн, бүс нутгийн энх тайван тогтвортой хөгжлийг ахиулахын тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна гэж онцоллоо.

Ши Жиньпин онцлохдоо, Хятадын нам, засгийн газар стратегийн болон алс хэтийн харцнаас Монгол улстай харилцаагаа хөгжүүлэхийг баримталж, Монголын талтай хэлхээ холбоо, зөвшилцөл, хамтын ажиллагаагаа цаашид ахиулж, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг байнга урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

М. Энхболд “2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт”-ыг нааштай үнэлээд, уг яриа уулзалт нь G20-ын Ханжөүгийн дээд уулзалтын агуулгыг гүнзгийрүүлж, улс орнуудын улс төрийн яриа хэлэлцээ өрнүүлэх, туршлагаа солилцоход чухал индэр хангаж, улс төрийн намуудын давуу талыг бадруулж, нийтлэг ойлголтоо хуралдуулан, дэлхийн эдийн засгийн засаглалыг дайчлах талаар чухал ач холбогдол үзүүлсэн гэж онцоллоо. Тэрээр Монголын тал дарга Ши Жиньпины дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилга болон эргэн тойрны орнуудад ” Дотно, үнэнч, хөнгөлөлттэй, багтаамжтай” байх ухагдахууныг дээд хэмжээнд сайшаагаад намууд хоорондын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол Хятадын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн, хоёр талын харилцааг байнга урагш хөгжүүлэхийг хүсэж байна гэж онцолжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …