Даварсан ХААН  банкинд  “даруулга”  хэрэгтэй

14713663_1250079021679903_8651795416640711447_nМонгол улсын хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа байгууллага бүр хууль дүрмийг сахин ажиллах үүрэгтэй. Хууль дүрмээр бол аливаа үйлчилгээ иргэдийг хохирооход чиглэх ёсгүй. Гэтэл энэ дүрэм журам ХААН банкинд  огтоос хамаагүй бололтой. Улс орон даяар банкны сүлжээгээ бий болгосон гэж рекламдах дуртай ХААН банкны үйлчилгээ үнэндээ шалдаа буусан гэхэд хилсдэхээргүй болжээ.

Салбар бүр дээр нь  оочер дугаар ихтэй,  үйлчилгээ нь болхи удаан, экспресс банк нь үе үе гацаж иргэдийг чирэгдүүлдэг, АТМ14570214_1250078658346606_3555880370800134266_n 14708253_1250078791679926_2789372464978073431_n 14725480_1250078508346621_2167857709194536250_n–ээр үйлчлүүлэхэд сүлжээ тасарсан нэрээр үйлчлүүлэгчийн  данснаас нь хассан хирнээ мөнгөө гаргаж өгдөггүй гээд ХААН банкны талаарх иргэдийн гомдол тасардаггүй.

Гэтэл ХААН банкныхан  үйлчилгээний чанараа  сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байгаа нь нууц биш.

Өнөөдөр нэгэн иргэн Ардын эрхийн ХААН банкны салбар дэх экспресс банкны АТМ-аас зарлага гаргахаар АТМ-д комманд өгөөд яг зарлага гарахын өмнө тэнд байсан  АТМ-ууд бүгд таг гацсан байна. Тэр даруй үйлчлүүлэгч  мобайл банкаар дансаа шалгаж үзэхэд  данснаас нь АТМ-аар авах гэсэн мөнгөн дүнтэй тэнцэх зарлага гарсан атлаа мөнгөө гаргаж өгөөгүй байна. Тухайн үйлчлүүлэгч тэнд байсан  ХААН банкны  теллер, хамгаалагч, ажилтнуудаас лавлан байж 1800-1927 утас руу ярь гэсэн зааврын дагуу залгахад автомат хариулагчаар удтал хариулсны эцэст сая нэг  оператортой холбогдсон байна.

Болсон явдлыг тайлбарласан үйлчлүүлэгчид хандан ХААН банкны   лавлах утасны оператор хариулахдаа: “таны дансанаас гарсан зарлага үнэн эсэхийг бид төв рүүгээ дамжуулна, төвөөс Нягтлан бодогч шалгаж үзээд 1-3 хоногт багтаан таны дансанд гүйлгээ хийгдээгүй  бол мөнгө нь эргэж орох болно” гэсэн байна.  haanХаан банкны алдаанаас болж хохирсон  үйллчүүлэгчийн мөнгийг 1-3 хоногт багтаан олгоно гэж юу гэсэн үг вэ?

Үйл ажиллагаа нь доголдолтой, үйлчилгээ нь хойрго, АТМ-ууд нь гацдаг, сүлжээ нь тасардаг ХААН банкаар дахин үйлчүүлэхээс татгалзахыг иргэдэд хандан уриалах байна.

Дээр нь ХААН банкны  иргэдийг хохироосон гомдлын мөрөөр үйл ажиллагааг нь шалгаж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрх ашийг хамгаалдаг байгууллага гэж байна уу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын газар гээд сүржин нэртэй төрийн байгуллагууд энэ мэтээр иргэдийг хохироож байгаа байгууллагуудыг нэн даруй шалгаж, хариуцлага оногдуулж, үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй.

25 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө рекламдаж байгаа ХААН банкны үйл ажиллагаа  21-р зуунд үнэндээ үхэр тэрэг шиг л удаан хойрго  байсаар байна. Тэд хэдий болтол иргэдийг хохироосоор байх вэ?

БЗД-ийн иргэн А.Тамир

ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …