Пак Гын Хе-гийн туслахууд томоохон компаниудыг хандивын мөнгө өгүүлэхээр шахалт үзүүлж байсан эсэхийг шалгахаар болжээ

20161031150910727yplq.jpg

   Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе нь бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийг албан бус туслахаараа ажиллуулж, түүнд төрийн нууцад хамаарах бичиг баримтуудыг дамжуулан өгч байсан хэрэгтээ бүх ард түмнээс уучлалт гуйсан юм.

   Харин цагдаагийн газраас “Бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нь Ерөнхийлөгчтэй дотно харилцаатай байснаа ашиглан үндэсний хэмжээний урлаг спортыг дэмжих сайн дурын “Мир”, “К-спорт” нэртэй хоёр сан байгуулж, уг сангаас өөрийн нэр дээр байгуулсан нэгэн сан руу их хэмжээний мөнгө шилжүүлэн авч, хувьдаа завшсан байж болзошгүй” гэж үзэн шалгахаар болсон байна.

   Солонгос улсын Засгийн газар 2015 оны 10-р сард урлаг, спортын салбарыг дэмжих үндэсний хэмжээний сайн дурын “Мир” болон “К-спорт” нэртэй санг байгуулах шийдвэр гаргасан ба уг санд тус улсын Самсунг, SK, LG, HANHUA, POSCO, “Hyundai Car” зэрэг тус улсын хамгийн том 16-н компани, нийтдээ 77-н тэрбум орчим воныг хандивлажээ.

   Цагдаагийн газраас бизнес эрхлэгч Чуй Сүн Шил энэхүү сан байгуулах төслийг санаачилсан, харин Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн туслахууд уг сангийн үндсэн хөрөнгө болох хандивын мөнгийг цуглуулахдаа компаниудад шахалт, дарамт үзүүлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн шалгаж эхэлсэн байна.

Untitdgdgdgled.jpg

20161031152254643tfdl.jpg

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …