Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт иргэд “ам сайтай” байна

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрээр эрх баригч нам ард түмэндээ амалсан амлалтаасаа буцаж, Монгол Улсын эдийн засаг дахь өнгөтэй өөдтэй бүхнийг сорчлон залгиж, мөнхөд засаглахаар санаархаж байгаа тухай дурдаад, “Тэд шударга ёсыг сануулсан хүмүүсийг гутаан доромжилж, үнэнийг эрх мэдэл, мөнгөөр хаана гэж бардамнаж байна” гэсэн юм.

15032047_1790102231202028_7657519714506111054_n

Мөн энэ үеэр Н.Алтанхуяг Монголд болж бүтэхгүй байгаа бүхнийг зогсоохын төлөө ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа.

Ер нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд хийж байхдаа, хийсэн бүтээсэн зүйл ихтэй, нэр хүндтэй ажиллаж байсан. Түүнийг намын нөлөөллөөр хүчээр ажлыг нь өгүүлж, элдэвээр гутаан доромжилсон ч хийсэн бүтээснийг нь үгүйсгэж чадаагүй юм.

untitled

Н.Алтанхуяг ард түмний сэтгэлд хүрсэн Ерөнхий сайд байсан гэхэд нэг их хол зөрөхгүй. Түүнийг хэлсэн ярьсандаа байж чаддаг, хэл ам багатай улс төрч гэж иргэд үнэлдэг юм билээ. Иргэд түүнийг “Ерөнхий сайд байхдаа зам, нүүрс хөтөлбөр, орон сууц, хот аймаг холбосон замуудыг шуурхай барьж их ажил бүтээсэн хамгийн эрч хүчтэй шуурхай ажиллаж чадсан нь” гэж үнэлдэг юм.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг НЭГ жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …