ГХ-ны яамны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн даргатай уулзав

mpa_0033-1024x683ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ын дарга Лу Бин тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд улс орны хөгжил, ард түмний амьдралд чухал нөлөөтэй уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудалд чухал ач холбогдол өгч байгаа талаар танилцуулав.

Лу Бин хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол чухал хөршүүд тул Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томооохон төслүүдэд Шэньхуа груп харилцан ашигтай байх зарчмын дагуу хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …