Эрч хүч энергиэр дүүрэн Мадонна өнгөрөгч баасан гаригт буюу энэ сарын 16-нд 55 нас хүрлээ. Өдгөө 55 нас хүрсэн ч насандаа баймгүй залуухан харагддаг түүний бие галбир одооч төгс хэвээрээ байгаа.
Олны нүдэн дээр ил байдаг тэрээр ажил мэргэжлийнх онцлогоос шалтгаалан залуу төрхөө хадгалах гэж их хичээдэг бөгөөд байнгийн бүжгийн дасгал сургуулилтаар тогтмол хичээллэдэг. Нэгэн удаа хувийн эмч нь Мадоннад “чиний бие мах бодь тэр чигтээ булчин шөрмөс болчихож” гэж хэлж байсан аж. Үүний дараа тэрээр өөрийгөө хүчлэн хийдэг байсан хүнд элменттэй дасгалуудаа хийхээс татгалзах болсон гэдэг. Тэрээр “нас ахих тусам хөгширхөөс айдаг гэхдээ энэ бол байгалийн жам гэжээ”
Алдарт дуучин маань нас нэмсэн ч улам л сайхан харагдаж, идэр залуу үеийнхээсээ илүү дур булаам харагдсаар байна.
Ugluu.mn