С.Баяр, М.Энхсайхан нарыг Элчин сайдаар томиллоо

6a6af99529e91c6567cd5b0c74865f77_1200

Өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим томилгоонуудыг хийлээ. Тухайлбал, шинээр томилох 10 Элчин сайдын томилгоо юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, М.Энхсайхан нарын 10 хүнийг Элчин сайдаар томилсон бөгөөд С.Баярын хувьд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Элчин сайдаар, М.Энхсайханы хувьд Шведийн Вант Улсад Элчин сайдаар тус тус томилогдов. Ямартай ч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МАН-ын тохиролцоогоор Англи дахь Элчин сайдаар С.Баяр томилогдлоо. Харин Ц.Элбэгдоржийн “шагнал”-ын хэмээх Шведийн Элчин сайдын албан тушаалд М.Энхсайхан томилогдлоо.

Түүнээс өмнө Ерөнхийлөгч Шведийн Элчин сайдын албан тушаалд “25 дугаар суваг” телевизийн захирал асан, УИХ-ын гишүүн асан З.Алтайг томилж байсан юм. Түүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодоод, улстөрчдийн хэлдгээр “лааз өшиглөж” явахад нь Ц.Элбэгдорж тус ажилд томилж байв. Ямартай ч, Элчин сайдаар томилогдож байгаа хүний хувьд “жаргалын орон” гэгддэг Шведийг Ерөнхийлөгч М.Энхсайханд “шагнал” болгон өглөө. Ингээд эгүүлэн татсан Элчин сайдууд болон шинээр томилогдсон Элчин сайд нарыг танилцуулья.

Эгүүлэн татсан Элчин сайдууд:

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат,
  • Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбат,
  • Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал,
  • Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг,
  • Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж,
  • Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Зүмбэрэллхам,
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав,
  • Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга,
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээ нарыг УИХ-ын гишүүдийн 93.9 хувийн саналаар эгүүлэн татлаа.

Шинээр томилогдсон Элчин сайд нар:

  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж,
  • Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын Чинтүшиг,
  • Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганхуурайн Баттунгалаг,
  • Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болд,
  • Бельгийн Вант Улсад суух бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Одын Оч,
  • Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат,
  • Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашжамцын Батсайхан,
  • Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мэндсайханы Энхсайхан,
  • Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Санжаагийн Баяр,
  • Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсангийн Баттулга нарыг Элчин сайдаар томиллоо.

 

Нинж

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …