Өмнөд Солонгосын Цагдаагийн төв газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-г өнөөдрийн дотор мэдүүлэг өгөхийг шаарджээ

 2df0a1d4dc8739d6e50d7e354ebfb830

Өмнөд Солонгосын Цагдаагийн төв газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-г бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авахаар болсон билээ.

    Гэвч Ерөнхийлөгчийн өмгөөлөгч мэдүүлэг өгөх хугацааг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Харин Цагдаагийн төв газраас уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж мэдэгджээ.

   Түүнчлэн “Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн мэдүүлэг өгөх хугацааг олон хоногоор сунгах боломжгүй хэмээн өнөөдөр буюу 18-ны дотор гэхэд мэдүүлэг өгөх ёстой” гэж мэдэгдэв.

     Бизнес эрхлэгч Чуй Сүн Шилийн хувьд түүнд эрүүгийн хэрэг үүсгээд эдүгээ 19 хонож байгаа ба хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас Ерөнхийлөгч Пак Гын Хе-гээс аль болох ойрын хугацаанд мэдүүлэг авах хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …