БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан өнгөрөгч 20-ны өдөр XIV Далай Ламын Монгол Улсад хийж буй айлчлалын тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Далайн Ламын бүлэглэлийн Хятадыг хагалан бутаргах мөн чанарыг таньж, айлчлалаас гарах сөрөг үр дагаврыг арилгахыг Монгол Улсаас шаардаж байна” гэв.
“XIV Далай Лам ойрын үед Монгол улсад айлчилж буй мэдээлэл явж байна. Үүнийг Хятад улс хэрхэн үзэж байна вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултанд Гэн Шуан хариулахдаа: “Монгол Улс Хятадын талын ятгасныг үл хайхран, XIV Далай Ламыг урьсан. Хятад Улс үүнд туйлын их дургүйцэж, эрс эсэргүүцэж байна” гэв.
Тэрбээр, XIV Далай Lам шашнаар халхавч хийж, урт хугацааны турш Хятад Улсыг хагалан бутаргах үйлдэл хийж, Түвдийг тусгаарлуулахаар оролдож буй улс төрийн орогногч юм. Далай Лам ямарваа нэрээр аль ч улс оронд очиж хагалан бутаргах ажиллагаа үйлдэхийг Хятад Улс эрс эсэргүүцэж, ямарваа улс орны албаны талын зүтгэлтэн түүнтэй харилцахыг эрс эсэргүүцнэ” гэв.
Гэн Шуан цааш нь хэлэхдээ “Далай Ламын хагалан бутаргах ажиллагааны мөн чанарыг таньж, Хятадын талын үндсэн ашиг сонирхол болон анхаарч буй чухал асуудлыг хүндэтгэж, Далай Ламын айлчлалаас гарах сөрөг дагаврыг үр ашигтай арга хэмжээгээр арилган, Хятад-Монголын харилцааны эрүүлээр хөгжихөд харшлах зүйл гаргахгүй байхыг Монгол Улсаас шаардаж байна” гэв.
Эцэст нь дүгнэхэд, Далай Ламын айлчлал манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөр хэлэлцэгдээгүй байх учиргүй бөгөөд Хятадын талын хэлснээр түүнийг хэн нэгэн, тодруулбал ҮАБЗ-өөс хэн нэгэн түүнийг урьсан бололтой. Магадгүй энэ үйлдэл Монгол-Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлж, МАН-ын Хятадаас зээлэх 4 тэрбум долларын асуудлыг зогсоож мэдэх юм.
Төгс