Гишүүдийг эргүүлэн татах хуулийг иргэд санаачлаад байна яах уу ГИШҮҮДЭЭ

Засаг барьж байгаа намын үзэмжээр дөрвөн жилийн цикльтэй амьдарч байгаа иргэд бол Монгол улсын иргэд. Хөгжил, тэмүүлэл ярихаас илүү тэр тэгэж идээд, би тэрийг нь хараад гэж ирээд л телевиз, сонин, сайтуудаар хэрэлдэхээс өөр зүйлгүй.

Хэрүүл нь бүүр дээд цэгтээ тулаад “хэн ч үнэн үг хэлсэн тоохгүй”, “худал үг хэлсэн ч итгэхгүй” болтлоо иргэд залхаж байна. Манай иргэд ч ихээхэн улс төржих дуртай болж. Аргагүй л дээ. Улс орны удирдлагын буруугаас болон “өөдтэй” амьдарч чадахгүй байгаа хойно.

download

Бид үүнээс гарах гарцыг УИХ, НИТХ гишүүд, төлөөлөгчдийг эргүүлэн татах тухай цахим ертөнцөөр шуугих боллоо. Төрийн зөөлөн сэнтийгээс нь иргэд нь буулгах чадалтай байна гэдэг харин шударга тогтолцоо мэт.

Сонгууль гэж 45 хоног нойр хоолгүй шахуу гүйгээд л  дөрвөн жилийг нам тайван “унтаа байдалтай өнгөрүүлдэг алба бол төрийн өмнөөс “гүйгч”, “иргэдэд үйлчлэх эрх авсан” гэж ойлгогдож болох “УИХ-д суух гишүүд”. Сонгуулийн амлалт өгөх бүртээ би та нарыг төлөөлөн төрд сууж та нартаа “зарагдана”,”зарцлагдана” гэх мэтээр тархийг угаан гарч ирдэг ч төрд суух дөрвөн жилдээ тоотой хэдхэн үзэгдэж, амласнаа хийхгүйн дээр төрийн өмчийг зарах, уул уурхайгаар ухах, элдэв мөнгө идэх “шамшигдуулах”, авилга авах гэх мэт муу бүхэнд нэр нь хутгалдан гүйлдэнэ.

Өөрт нь болоод өөрийн нэр дор буй хүмүүстэй унцтай, хаялагатай байсан бол төрийн түшээ дараагийн дөрвөн жилийнхээ төлөөх зүйлээ хийж байгаа хэрэг. Бүгд ардаа бизнестэй , түүнийгээ хөгжүүлэх гэж төрд гарсан уу гэмээр “аашилна”. Төрд гарсан иргэдийг “зарах” биш “хайх” ажил тодорхой тойргийнхонд нь үлдэнэ.

Энэ бол өнөөдрийн түшээдийн дүр төрх.Тэднийг эргэх холбоотой, иргэдээ илэрхийлсэн болгохын тулд “сандалны” эрхийг цаашид ард түмэн мэддэг байх ёстой болж. Ингэж гэмээ нь тэд унцтай, нэр хүндтэй, эрх ямбатай сандалдаа удаан суухын тулд хийх, хөдөлмөрлөх хэрэгтэйгээ ойлгох биз.

Иргэд гишүүдтэй яаж уулздаг вэ? Өдрийн од шүүрч буй мэтээр барин авч уулзвал жижүүрийн нөгөө хэдэн хариултаа хэлнэ. “Би мэдэх мэргэжилтэнд нь уламжлая”, “та ингээд олоод ирдэг нь сайн болж туслалгүй яахав”,”хариуцсан хүн нь үүрэг даалгавар өгчихсөн байгаа” гэх мэт байнга хэлдэг үгнүүд.

He kick back to far bad man too far from him cartoon pantomime acting design

Иргэдийн сонголтоор олны дундаас ялгаад “гаргаж” болсон юм чинь татаад “үнсэнд хаясан шалж шиг” буулгаад өгч чаддаг байя. Ямар нэгэн дорвитой зүйл хийнэ гэж худал амлахыг нь сонсоод амьдрал улам ядуурч байхад, эрхэм гишүүдийн түрийвч нь “түнтийж” яваа шүү дээ. “Хэргэм цол хэмжээтэй, хийсэн ажил дүнтэй” гэдэг байхаа. Дүнг нь тавиад шаардлага хангахгүйг нь тухайн дэмжиж гаргаж ирсэн тойрогт нь “унагаачихая”. Өвдөг шороодхоороо босоод нэг ухаарна биз.

Б.Саран

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …