Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд өнөөдөр жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойг орон даяар тэмдэглэдэг байсныг хүчингүй болгосон байсан ч Монгол Улсын Их Хурал саяхан  цуцалж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд эх орныхоо тусгаар тогтнол, иргэн хүний эрх чөлөөтэй байдлыг бахархан хүндэтгэж, бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгон шийдвэрлэсэн билээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

l

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …