Худал амалсан хулхи улстөрчдөө дахиад л “хөөргөх” үү

14503290995672440ba8a01

Шинэ жил хаяанд туллаа. 12 дугаар сарын дундаас эхлүүлээд л “Оны шилдэг” гэх сүржин лоозонтой даржин “шагнал”-уудаар улстөрчдийг шагнаж, тодруулдаг элгийн арга хэмжээнүүд шил шилээ даран зохиогдохоор хүлээгдэж байна. Ичиж үхмээр, яс хавталзмаар тийм л элгийн үйл явдал болдог.

Ярихаас өөр ажилгүй, хийсэн гавьяа байхгүй, худлаа ярьж, хулгай хийсэн тэднийг “Оны шилдэг улстөрч”-өөр тодруулах гэж үү. Хий хоосон цаасан малгай өмсгөж, хэн хэнээ хөөргөсөн алиа хошин шогийн үзүүлбэр шиг энэ нэг юмаа энэ жилээс эхлэн зогсоовол яасан юм. Угаасаа Монгол Улсад шилдэг улстөрч байхгүй, ийм улстөрийн соёлд байх ч үгүй. “Оны шилдэг улстөрч” гэх дэндүү том, дэндүү ахадсан цол гуншингаар жилийн 365 хоног тууштай, үр бүтээлтэй ажилласан тийм л улстөрчийг шагнах ёстой.

Харин амин хувийн ашиг сонирхолдоо дийлдсэн, авгай хүүхнээс өөрийг боддоггүй тэдэнд дэндүү ахдах цол гуншин. Үнэндээ амбиц ихтэй, алдар нэрд дуртай улстөрчдийг хөөргөж, оны эцэст янз бүрийн цол гуншин олгох арга хэмжээнүүдийг хэсэг бүлэг хүмүүс  ТББ нэрийн дор зохиож улстөрчдийн халаасыг тэмтэрч ашиг олдог нь нууц биш. Бараг шилдгүүдийн эрэлд мордож, тэдэн дундаас шүүн сонголоо гэх нь холгүй байдаг.

Гэтэл өнөөдөр Монгол Улсад шилдэг улстөрч байгаа бил үү. Тэр шилдгүүд чинь хаана байгаа юм. Сайн ажиллаад Монголын ард түмний амьдралыг сайжруулсан нь хаана байгаа юм. Харин ч бүр дордуулж, зүгээр болж байсан амьдралыг бусниулдаг нь та нөхөд. Бид өнөөдөр баяжиж, тансагладаггүй юмаа гэхэд зовмооргүй байнашд.

Тэгтэл ард түмэнд худлаа ярьж, тэднийг доромжилсон борооны хулхины улстөрчдийг шилдгээр тодруулж та бидний зовлонгоор цэнгэх боллоо. 60 чавганц уралдахад нэг нь төрүүлдгийн адилаар ялгаагүй бүгд хулгайчид болохоор тэдэн дундаас бас “шилдэг” тодрох л байх. Гэхдээ хүүхэд нохойн доог болсон “Шилдэг улстөрч” гэх энэ арга хэмжээгээ энэ жилдээ л лав өнжчихвөл яасан юм. Адаглаад өнгөрсөн хугацаанд эрх барьсан Ардчилсан намын нөхдүүдээс энэ жилийн шилдэгт уралдах нэг ч улстөрч байхгүй гэдгийг олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Арай гайгүй нь гэгдэж явсан Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нар ч ялгаагүй намынхаа нөхдүүдийн адил “үл бүтэх” хүмүүс нь байсан нь илэрсэн. Б.Болорын нууц хоёр тушаал. Д.Эрдэнэбатын эздүүдийнхээ талд үйлчилж, шударга үнэнээс хол хөндий ажилладаг үйлдлүүд ил болов.  Тиймээс энэ мэт хулхины улстөрчиддөө хариуцлага тооцох бус харин ч бүр хөөргөж ард түмнээрээ тогло хэмээн урам зориг өгдөг хөгийн шоугаа дахиж битгий хийгээрэй.

Төгс

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …