Цэнхэр үст Цэрэн Монголын оффшортнуудтай тэмцэхээр Швейцарийг зорьжээ

9fba4e5ab8c15d75ffee5afcdafc4132

Мүүний гаж урсгалыг олон түмэнд таниулсан “Цэнхэр үст” Цэрэн буюу Э.Цэрэндолгор Швейцарь дахь Монголчуудын тус дэмээр тус улсад очоод буйгаа танилцуулсан. Мөн тун удахгүй Швейцарьт ирсэн зорилгоо хэлнэ хэмээсэн. Тэгвэл Э.Цэрэндолгор Швейцарьт ирсэн зорилгоо хэллээ. Тэрбээр Швейцарийн банкинд нууц хөрөнгө хадгалсан Монголын улстөр, бизнесийн салбарынхны үнэн нүүр царайг илчлэхээр тус улсад очжээ. Ямартай ч, тэрбээр эхний ээлжинд нэг хүн дээр тогтож ажиллахаар болсон бөгөөд тэр нь “мөсөн уулын орой” гэгдэх С.Баярцогт аж. Ингээд түүний фэйсбүүк хуудастаа бичсэн мэдээллийг хүргэе.

“Монголын улс төрч тухайлбал 1992 оноос улс төрд 23 насандаа орсон Баярцогт Швейцарь улсын банкинд 1 сая доллар мартсан асуудал 2013 онд яригдаж байв.

Монголын байгаль орчных төлөөх хуульчдын холбоо энэ хэргийн араас тасралтгүй заргалдаж Монголдоо бүх шатны хууль хүчний байгууллагад шалгуулахаар хандаад ямар ч үр дүнд хүрэлгүй хэргүүд хаагдсан байдаг. Ингээд Швейцарын Зохион байгууллагатай гэмт хэргийн ажиглагчид нэртэй олон улсын байгууллагатай холбогдон тэднээр дамжуулан хуулийн фирмтэй ажиллаж эхэлсэн.

Швейцарт албан ёсоор Баярцогтын эсрэг хэрэг прокурор дээр үүссэн ба түүний 3 найз буюу данс хамтран эзэмшдэг хүмүүсийг илчлэх, энэ мөнгө Монгол улсын газар уул уурхай цаашилбал авилгал хахуулиас орж ирсэн эсэх, хэрэв авилгал газрын наймаанаас орж ирсэн бол Монгол улсад буцаах хууль эрх зүйн орчин байгаа эсэхийг шалгуулахаар Швейцарын хуулийн хүрээнд бид ажиллаж байна. Биднийг прокурор асууж шаардлагатай баримтуудаа гаргахыг хүслээ.

Тун удахгүй надтай хамт яваа эмэгтэйг би танилцуулж ярилцлага хүргэх болно.

Энэ хооронд Монголд суугаа ар гэр, ахан дүүс, найз нөхдөд алив нэг таагүй асуудал тохиолдвол энэ бүхний хариуцлагыг Монголын төр хариуцах болно гэдгийг намайг дэмждэг бүх хүмүүст урьдчилан анхааруулъя!
Чих тавиарай! Цэрэнгээс
2016.11.29″ хэмээжээ.

Түүнчлэн иргэд сошиал сүлжээгээр дамжуулан иргэн Э.Цэрэндолгорыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу болгоомжтой байхыг сануулсан юм. Мөн Швейцариас гадна өөр цөөнгүй оронд Монголын оффшортнууд эх орон, ард түмнээсээ хулгайлсан мөнгөө хадгалж буйг хэлсээр байсан юм.

Төгс 

14408768_1075659032554287_872381660_n-8-36-22

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …